• Өнөөдөр 2025-11-09

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ЫН ДЭД ДАРГЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ДАРАА ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ

2022-10-24,   478

         МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээрт, Н.Алтанхуяг гишүүний өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Их хурлаар хэлэлцэх эсэхийг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэрийн технологид тохиргүй овоолго, ачлагатай  холбоотой асуудалд Их хурлаас тогтоол гаргах шаардлагагүй, Засгийн газар шийдэх боломжтой байна. Манайд мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар Засгийн газар овоолгыг ашиглах боломж байна. 
 
Хоёрдугаарт, Боловсролын ерөнхий хуулиар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх асуудлыг хэлэлцлээ. Боловсролын багц хуулийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа. Дэд ажлын хэсгүүдийг буулгахгүй бол концевцууд хоорондоо уялдахгүй байна. Хүмүүнлэг боловсролын сургуулийг ерөнхий боловсролын хуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гуравдугаарт нь, судалгааны их сургууль гэдгийг их, дээд сургуультай нэгтгэх нь зүйтэй гэж үзсэн.
Энэ намрын чуулганаар Боловсролын хуулиа хэлэлцэж дуусгана гэж үзэж байна” гэлээ. 
 
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. “УИХ-ын дэд даргын томилгоог дараагийн Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх байх. Нэгдүгээрт, үүнийг намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хоёрдугаарт,  УИХ-ын дарга гадаад томилолттой байгаа.
 

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ЫН ДЭД ДАРГЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ДАРАА ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 19:39:14
    Иргэн: Сошиалаар Сарангэрэл гээд яваад байсан. Хатан ижий, улны үхэр Д.Сарангэрэл л биш шүү бурхан минь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188