• Өнөөдөр 2025-11-09

Б.ПҮРЭВДОРЖ: Тухайн улсын төмөр замын царигт нийцсэн төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барьж байна

2022-10-24,   516

        УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
      Тэрбээр УИХ-ын тогтоолгүйгээр Тавантолгой-Гашуунсухайтын хооронд өргөн царигтай төмөр зам тавьсан. Энэ төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн зөөлөө гэхэд хил дээр очоод нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламж барина. Үүнийг 300-400 сая ам.доллараар барих нөхцөлд бий. Энэ бол ойролцоогоор 1.5 наяд орчим төгрөг гэсэн үг. Эдийн засгийн хүнд үед ийм боломж манайд байхгүй. Тиймээс өнөөдөр тухайн улсын төмөр замын царигт нийцсэн төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барьж байна. Шивээхүрэн, Бичигт, Хангимандалын боомт дээр цаашид тухайн улсын царигт нийцсэн төмөр зам барих нь зүйтэй. Тиймээс Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баримтлахыг ёстой. Ингэж байж эдийн засгийн үр ашигтай, эерэг үр дүн авч ирнэ” гэлээ.
 

Б.ПҮРЭВДОРЖ: Тухайн улсын төмөр замын царигт нийцсэн төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-24 14:26:29
    ардууд: маш зөв манйхаас ганц Хятад нүүрс авна Жэнко хулгайчын барьсан төмөр зам Монголыг хямралд орууллаа Пүрэвдорж гишүүн энэ хэдээсээ арай өөр сэтгэх юмаа амьдралд ойр зөв зүйлсыг ярьдаг хүн баына шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188