• Өнөөдөр 2025-07-16

"БИТҮҮ МОРЬ" ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДАД НЭР ДЭВШИГЧ М.ГАНХҮЛЭГ ГЭЖ ХЭН БЭ

2022-10-21,   922

         Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Бат-Эрдэнэ хуулийн байгууллагад шалгуулж, хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ сайд томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцжээ. Тэгвэл ХХААХҮ-ийн дэд сайдад НАМОХ-ны Ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохоор санал оруулж, дэмжсэн байна. Түүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, баталгаажуулах юм.
 

Тэгвэл М.Ганхүлэг гэж хэн бэ гэдгийг танилцуулж байна.

        М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн, Ерөнхий сайдыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед ЗГХЭГ-ын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгссөн байна. 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байгаа юм. 
 
"Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирлаас ажлын гараагаа эхэлж,  2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оны гуравдугаар сараас НАМОХ-ны ерөнхийлөгч, 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх, Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. 

Хөрөнгө орлогын мэдүүлэг 

  1. Нийт 31 сая төгрөгийн орлоготой
  2. 298 сая төгрөгийн орон сууц,
  3. 14 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Prius XW30-1 загварын автомашин,
  4. 75 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй,
  5. 124 саяар үнэлэгдэх малтай, газар 15 сая төгрөгийн газартай гэжээ. 
  6. 25 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд, 201 сая зээлтэй гэж мэдүүлсэн байна.
  7. Ашдын Түүчээ ХХК-ийн 80 хувь, Ард Контент Групп ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг аж.
 

"БИТҮҮ МОРЬ" ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДАД НЭР ДЭВШИГЧ М.ГАНХҮЛЭГ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-23 08:08:31
    Зочин: Юу ч хийж үзээгүй туршлагагүй хүүхдүүдийг хэт өндөр албан тушаал дээр тавихаар нэг л том зан хүнийг дорд үздэг хувийн ашиг сонирхол ихтэй их зантай аливаад хандах хандлага нь хийсвэр нэгэн болдог аливаа ажлыг анхан шатнаас нь эхлүүлж ажиллуулах байж туршлагатай сайн ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй энэ хүүг мөн ялгаагүй дороос нь дээш ажиллуулахгүйдээ шинэ баян цээж өвчтэй гэдэг л болох байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-21 15:07:34
    Зочин: Боловсрол, туршлага алга!!! Боловсон хучин гэж алга болждээ, энэ намд!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-21 14:52:30
    Зочин : Бас нэг шуналаа мөн мунагаа дийлэхгүй амьтан байх бий. УИХ аас хүчингийн хэрэгээр шоронд орсон ахынхаа замаар яг замнаж яваа бололтой. Ирэх сонгуулвд гишүүнд дэвшинэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188