• Өнөөдөр 2025-11-09

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд Сангийн сайд Б.Жавхлантай хамааралтай, хамааралгүй

2022-10-21,   525

  Хөгжлийн банкны зээлтэй холбоотой Засгийн газар батлан даалт гаргасан. Энэ асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан зохион байгуулж байгаа гэх асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ярьж буй. Үүнтэй холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

Ц.ДАВААСҮРЭН: САНГИЙН САЙД БИЧИЛ САНГААС БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААРАА ДАМЖУУЛАН 900 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН-

      УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Улсын төсөв дагуулж оруулж ирсэн Хөгжлийн банкны дахин санхүүжилтын бондод баталгаа гаргах тогтоолыг хасах хэрэгтэй. Хөгжлийн банкийг үе үеийн улс төрчид дампууруулсан. Ардчилсан намын үед Хөгжлийн банктай нийлээд тоносон. Манай намын үед Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамтран Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж , жижиглэн мөлжсөн. Сангийн сайд Хөгжлийн банкийг найзуудтайгаа хамт дампууруулсан. Тухайлбал, Ч.Мөнхбаяр гээд  Б.Жавхлангийн их сургуулийн найз тус банкинд Зээлийн газрын захирал хийж байсан. Найзууд хамтарч Чингис  хаан банкинд 49 тэрбум төгрөгийг байршуулж, алга болсон. Сангийн сайд ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл "Зэт финанс" банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбумын зээл авсан" гэж ярьсан.
 
-Б.ЖАВХЛАН: ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУД НАДТАЙ ХАМААРАЛГҮЙ-
 
        Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан энэ тухайд хариу тайлбар өглөө. Тэрбээр “Монгол Улс анх 2012 онд Чингис бондоос эхлэн хөрөнгийн зах зээлд гарч ирсэн. Үүнээс хойш нийтдээ долоон бонд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд тоглогч болсон гэсэн үг. Ирэх жил Засгийн газрын бондуудтай холбоотой гурван үйл явдал болно. Түүний хоёр нь Хөгжлийн банктай холбоотой. Мөн ирэх жил  "Самурай", "Евро" бондын өр төлбөрийг хийж барагдуулна. Ингэхдээ Засгийн газрын баталгаатай гаргадаг. Анх гарахдаа Засгийн газрын баталгаатай гаргачихаад төлөх болохоор бид хамаагүй гэж болохгүй. Тэгэхээр бид урьдчилж Засгийн газры бондын эрхийг авч орж ирж байгаа. Евро бондод ч мөн ялгаагүй. Ирэх жил  хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа. Тиймээс  Хөгжлийн банкинд аливаа эрсдэл гаргахгүй үүднээс урьдчилж Засгийн газраас эрх авч орно гэсэн үг. Ц.Даваасүрэн гишүүн хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг надтай холбон дурдсан байна лээ. Би Дархан аймаг төрж, өссөн. Түүнтэй хамааруулж л Дарханы хоёр компаныг над руу чиглүүлэхгүй юм бол өөр зүйл байхгүй.  "Дархан минж" компани гэхэд надтай надгүй Дарханы төдийгүй манай урдаа барьж явдаг газар. Энэ компани Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Надтай ямар ч хамааралгүй. Тэгж яривал, Ц.Даваасүрэн гишүүн өөрөө тухайн үед бондын чиглэлийн гишүүн байсан. Нөгөө нь “Ганхүдэр” компани. Мөн Хөгжлийн банкнаас зээл авсан юм байна. Үүнд миний оролцоо гэж юу байх вэ. Сайдын хувиар, гишүүний хуваарь ч оролцсон зүйл байхгүй.  "Зэт финанс"-аар дамжуулан 900 тэрбумын зээл авсан гэж худлаа. Жишээ нь, Бичил санхүүгийн  хөгжлийн сангийн нийт эргэлтийн хөрөнгө нь 10 тэрбум юм байна. Тийм сангаас яаж 900 тэрбум төгрөг гаргах билээ. "Зэт финанс"-тай манай дүү оролцоотой байсан нь үнэн. Тус компанийн зээлийн түүхийг нь харвал 2012-2015 оны хооронд 260-400 сая төгрөгийн зээл аваад зөрчилгүй дуусгасан байдаг. "Чингис хаан" банкинд нөлөөлсөн асуудал огт байхгүй. Ч.Мөнхбаярыг Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ” гэв. 

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд Сангийн сайд Б.Жавхлантай хамааралтай, хамааралгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188