• Өнөөдөр 2025-11-09

М.ОЮУНЧИМЭГ: Утаа гэр хороололд гэлтгүй, Зайсанд ч үнэртээд эхэлсэн байна

2022-10-20,   529

            УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-д сууж байгаа гишүүдтэй холбоотой асуудлыг асууж байна. Төсвийн санал авч байгаа нь сайн байна гэсэн. Гэхдээ санал өгч чадахгүй иргэд байна. Засгийн газрын  2017 оны199 дүгээр тогтоолоор баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудал Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй байна. 2022 оны судалгаагаар нийслэлд 125 мянган айл, өрх сум сууринд 48 мянган айл өрх эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд ордог байв. 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн энэ төсөл маш хэрэгтэй байсан. Төрийн хэмнэлтийн хууль оновчтой байх хэрэгтэй гэж судлаачид хэлж байсан. 
 
Өнөөдөр шөнийн тарифын хөнгөлөлт хүчингүй болох нь. Хүчингүй болчихвол агаар хөрсний бохирдол бууруулах арга хэмжээ үр дүнгүй болох нь. Өчигдөр, уржигдар дулаанхан байгаа хэр нь утаа гараад иржээ. Утаа гэр хороололд гэлтгүй Зайсанд ч  үнэртээд эхэлсэн байна. Би Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзсан. Одоо хэрэглэж байгаа түлшний чанар үнэр, 2018 оныхоос тэс өөр болсон байна. Иргэд 10-40 сая төгрөгийн хөрөнгө гаргаад шалаа дулаалж байхад бид дэмжих хэрэгтэй.

М.ОЮУНЧИМЭГ: Утаа гэр хороололд гэлтгүй, Зайсанд ч үнэртээд эхэлсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-20 13:39:41
    ИРГЭН: БҮГДЭЭРЭЭ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ТЭГШ ЭРХТЭЙ. ХОРДВОЛ ХАМТ ХОРДОЖ ҮХЭЦГЭЭЕ, СЭХВЭЛ ХАМТ СЭХЭЦГЭЭЕ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-20 13:38:12
    ИЫУӨ: ЯМАР ХҮМҮҮС 10-40 САЯААР ШАЛАА,ЯАЖ ДУЛААЛЖ БАЙГАА ЮМ БОЛ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-20 11:25:37
    Зочин: Ашгүй дээ. зайсангийн авлигачид угааотаж эхэллээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188