2023 оны төсвийн төслийг олон нийтийн санал, асуулга авсан. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд уг төслийг хэлэлцүүлэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Энэ жилийн төсөв нэлээд онцлогтой төсөв. "Алсын хараа-2050" баримт бичгийн хүрээнд оруулж ирж байгаа эхний төсөв гэж ойлгож болно. Бид өмнө нь Засгийн газраар, Ерөнхий сайдын үзэмжээр, тухайн орон нутагт буюу УИХ-ын тойрогт аль гишүүн сүйхээтэй вэ гэдэг дээр төсвийн бодлогоо тодорхойлж байв. Цаашид бид ямар ч сонгуульд, хэн гэдэг Ерөнхий сайд байх нь хамаагүй хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх, олон жилийн хугацаанд томоохон өөрчлөлт хийж байгаагаараа төсвийн реформ болно.
2022 оны улсын төсөв бүхэлдээ цар тахлын эсрэг чиглэсэн гэж ойлгож болно. 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл мэнд эдийн засгаа эргэлтэд оруулсан. Эргээд бодоход бид хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулж чадсан. 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк болон арилжааны банкуудтай дөрвөн удаагийн уулзалт хийсэн. Гэхдээ 2022 оны төсөв үүргээ гүйцэтгэсэн. Монгол Улсын вакцинжуулалтыг ДЭМБ болон бусад байгууллага олон улсад загвар болох үр дүнтэй ажил болсон гэж дүгнэж байгаа. 2022 оны төсвийг боловсруулж байхад Монгол Улсын эдийн засаг хасах 5.3 хувьд хүрчихсэн байв. Энэ жилийн төгсгөлд гурван хувьд хүргэх зорилго тавьсан.
2023 оны төсөв хоёр онцлогтой. Нэгдүгээрт, цар тахлын дараах гэдгээрээ онцлог. Хоёрдугааарт, Орос, Укрианы дайн, зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал цаашид хэр сунжрах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа.
2023 оны төсвийг өргөн барьснаар батлавал экспортын хэмжээг 2019 оны мөн үед хүргэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд өснө. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулж чадна. Энэ бол экспортод чухал нөлөөтэй. Төсөвт энэ тавигдахгүй ч төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй. Мөн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын гарцуудыг бий болгоно. Төмөр замуудыг ашиглалтад оруулсан. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын хил холболтын цэг, гүүрэн байгууламжийн асуудал шийдэгдчихвэл экспорт нэмэгдэнэ. Хажууд нь Хангимандалын төмөр замыг барьж байгаа. Гашуунсухайтын замыг 12 жил барьсан бол Хангимандалын төмөр замыг зургаан сарын хугацаанд барьж байна. Түүнчлэн Арцсууоь-Шивээхүрэнгийн төмөр зам барина. Ингээд дөрвөн боомтыг төмөр замаар холбож байгаа юм. Аж үйлдвэрлэлийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэрүүдийн ажлыг эхлүүлнэ. Эрчим хүчний салбарт Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг идэвхижүүлнэ" гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 2023 оны төсвийг Ерөнхий сайдын үзэмж харахгүй батална |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |