• Өнөөдөр 2025-11-09

Б.ЭРДЭНЭБАЯР: УИХ-ЫН ДАРГЫН ЦАХИМ ХАЯГТ БНМАУ ХЭМЭЭН БИЧСЭНИЙХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЖ, АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЛӨӨ

2022-10-18,   738

      УИХ-ын дарга Г.Занданшатар Турк Улсад албан ёсны айлчлал  хийсэн. Энэ айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны цахим хуудаст Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн бичсэн нь олны шүүмжлэл дагуулаад байв.  Тэгвэл түүний цахим хуудсыг хөтөлдөг УИХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр хариуцлага хүлээж, ажлаа өгөхөөр болжээ. Энэ талаараа тэрбээр цахим хаягтаа албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
 
МЭДЭГДЭЛ 
 
      Монгол Улсын Их Хурлын даргын Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал нь түүх, соёлын эртний хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Турк Улстай тогтоосон найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах, хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллага хооронд болон худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. 
 
       Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна. 
 
      Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо. 
 
      Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан. 
 
     Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье.

Б.ЭРДЭНЭБАЯР: УИХ-ЫН ДАРГЫН ЦАХИМ ХАЯГТ БНМАУ ХЭМЭЭН БИЧСЭНИЙХЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЖ, АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЛӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 19:16:18
    Ханган: Зөв зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 09:08:17
    Zochin: Dargiikhaa umnuus zolioslogdoj bgaa yum baikhdaa khuurkhii.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 08:35:28
    Зочин: БНМАУ гэж бичих нь зөв. Угаасаа ард иргэдээсээ асуулгүй БН гэсэн үгийг хассан нөхрийг ил болгож хариуцлага тооцох ёстой.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188