• Өнөөдөр 2025-11-09

ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН: Машины минь дугуй хагарч, замын хажуу руу унасан нь үнэн. Гэхдээ би согтуу байгаагүй

2022-10-18,   1602

        Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргажээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс гарах гэж яваад замын хажуу автомашинтайгаа унажээ. Мөн олон нийтийн сүлжээнд түүнийг осол гаргах үедээ согтуу байсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Тэгвэл бид энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Би хувийн эзэмшлийн автомашинаа жолоодож яваад осол гаргасан нь үнэн. Осол гарах үед би ганцаараа явж байсан бөгөөд цоо эрүүл байсан. Автомашинаа жолоодоод явж байх үед урд талын дугуй хагарч, замын хажуугийн овоолсон шороон дээр унасан. Осол болсон даруй цагдаагийн албан хаагчид ирж хэмжилт, бүртгэл хийсэн. Намайг эрүүл байсан гэдгийг цагдаа нар батална. Эмнэлгийн тусламж авахаар сүйдтэй гэмтэж, бэртээгүй. Миний биеийн байдал зүгээр учраас би ажлаа хийгээд сууж байна. Зохион байгуулалттайгаар намайг согтуу байсан гэж гүтгэж, харлуулж, дайрч байна” гэлээ.             

 


ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН: Машины минь дугуй хагарч, замын хажуу руу унасан нь үнэн. Гэхдээ би согтуу байгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 13:58:30
    Зочин: Наадахчин бүтэхгүй новш шүүдээ согтуу явснан үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-18 22:39:36
    тээр нэгэн жил: тээр нэгэн жил Н.Энхбаяр мориноосоо ойчоод яалаа даа. түүх давтагдах нь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-18 18:14:56
    Man: Bainga gosduu yavdag shd ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-18 18:14:07
    Zochin: Erh medeltei baihad tsagdaagiin amig haah asuudalgui l bh. Dandaa ******** yavdag hun dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-18 16:41:26
    Серик: Худлаа шааж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-18 13:03:31
    Зочин: Дараагийн удаа баараггүй нам
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188