• Өнөөдөр 2025-11-09

НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА

2022-10-17,   545

         УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан "Жанжин Сүхбаатар"-ын танхимд 10:00 цагт хуралдах бол Ардчилсан намын бүлэг мөн цагт "Их эзэн Чингис хаан" танхимд хуладаанаа хийх юм. Намын бүлгүүд хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль болон бусад өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэх аж. Мөн өнөөдөр дэд ажлын хэсэг болон Байнгын хороод дараах асууудлыг хэлэлцэнэ
 
Эдийн засгийн байнгын хороо
 
      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
 
 
     Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
 
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
 
Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагт “Их Эзэн Чингис хаан”
 
Нийгмийн бодлогын байнгын хороо
 
·      Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
 
·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ 13.30 “Жанжин Д.Сүхбаатар”
 
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
 
·      Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
 
·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

 


НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188