УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо 2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоан, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Турк Улсын Танхим, Биржүүдийн холбооны гишүүн Фаик Явуз нар оролцож, үг хэллээ.
УИХ-ын дарга форумын нээлтэд хэлсэн үгэндээ, өчигдөр бид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, олон ажлыг хэрэгжүүлэхээр тохирсныг дурдаад, хоёр орны найрсаг, бат бэх харилцаан дээр суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярилцсаныг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр энэ удаагийн “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд агаарын тээврийг үе шаттай либералчилснаар эл салбарын урсгалыг нэмэгдүүлж, томоохон дэвшил гарна хэмээн үзэж байна гэлээ. Саяхан хоёр улсын Төрийн тэргүүн нар Самарканд хотноо уулзах үеэрээ найрамдал хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд хөдөө аж ахуй нь хамтын ажиллагааны чухал салбар хэмээн тодорхойлсныг УИХ-ын дарга онцлов. Манай улс 70 гаруй сая толгой малтай. Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг. Цаашид өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой. Энэ боломжийг Турк Улсын шинэ дэвшилтэт технологитой хослуулан боловсруулж, гадаад зах зээлд гаргахад хамтарч ажиллах боломжтойг дурдаж байлаа.

Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайгаас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн. Цаашлаад Монгол Улс бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг төрийн бодлогоор дэмжих болно гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ярьдаг. Та бүхнийг Монгол нутагт өөрийн биеэр зочилж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нүдээр үзэж, бизнесийн боломжоо нээж, дээр дурдсан боломжийг бодит ажил хэрэг болгохыг урья гэлээ. Энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн холбоо, тус улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл хамтран зохион байгуулсан. Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон албаны бусад хүмүүс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл боломж, хамтын ажиллагааны үр шимийн талаар илтгэл тавьж, “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар танилцуулга хийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Г.ЗАНДАНШАТАР: “Монгол-Туркийн бизнес форум” хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |