• Өнөөдөр 2025-11-09

О.БЯМБАГЭРЭЛ: Ерөнхий сайд айлчлалаас МИАТ-ийн онгоцоор эргэн ирнэ

2022-10-15,   584

      ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольц Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан ёсоор угтах ёслол өчигдөр болсон.  

      Канцлер Олаф Шольц,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар албан ёсны хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн лхагва гарагт Ерөнхий сайд айлчлал хийхээр мордохдоо ард түмэнтэйгээ нэг онгоцоор нисэж, хамт суусан онгоцныхоо чиглэлийг өөрчилсөн гэх шуугиан тарьснаар энэ айлчлал олны анхааралд өртсөн.Тэгвэл  энэ айлчлал аравдугаар сарын 16-нд дуусаж, Ерөнхий сайд эх орондоо эргэн ирэхдээ ямар онгоцоор ирэх талаар ЗГХМ-ийн төлөөлөгч О.Бямбагэрэлээс тодрууллаа.

   Тэрбээр “Би айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй тул нарийн асуудлуудыг мэдэхгүй байна. Ерөнхий сайд буцахдаа тусгай үүргийн онгоцоор бус МИАТ-ийн онгоцоор эх орондоо ирэхээр болсон байгаа” гэв.


О.БЯМБАГЭРЭЛ: Ерөнхий сайд айлчлалаас МИАТ-ийн онгоцоор эргэн ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188