Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж, өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНГУ-д айлчлал хийж, Германы Франкфурт хотод буух онгоцны нислэгийг цуцалж, Берлин хотод буулгасан гэх мэдээлэл гарч олон нийтийг бухимдуулсан. Мөн Хөгжлийн банкийг шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн У.Энхбаярыг томилсон. Мөн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан улмаас ажлаас нь чөлөөлсөн зэрэг үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийж, Германы Франкфурт хотод буух онгоцны нислэгийг цуцалж, Берлин хотод буулгасан гэх мэдээлэл цахим орчинд гарч олон нийтийг бухимдуулсан. Олон ч иргэн цааш дамжин явах байсан чиглэл нь өөрчлөгдөж, тооцоолоогүй зарлага гарч, ажил удсан тухай цахим орчинд мэдээлж байсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Саяны нислэгээр 800 сая төгрөг зарцуулах байсныг 40 сая болгон хэмнэсэн. Гэвч мэдээллээ өгөхдөө бид иргэддээ буруу ташаа ойлголт төрүүлсэн. Гэхдээ хандлага нь зөв учир бухимдах зүйл биш. Учир нь частер нислэгээр зорчдог байсан сосёлыг халж, энгийн байдал руу шилжиж байна” гэсэн хариултыг өгчээ. Ерөнхий сайдын айлчлалын гол зорилго нь Герман, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг стратигийн түншлэлд хүргэх юм.

Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах Түр хорооны ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр томилогдлоо. Тодруулбал, Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах Түр хороо аравдугаар сарын 12-ны өдөр хуралдаy ийн Түр хорооны даргаа томилсон юм.. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хянан шалгах Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байсан. Тэгвэл тэрбээр Хот хариуцсан сайдаар томилогдсон тул Түр хорооны ажлаа хүлээлгэн өгөх асуудлыг мөн хурлаар хэлэлцсэн. Мөн УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өрийн хязгаарыг 65 хувь гэж тавьжээ. Одоо бол зээл авахад хүндрэлтэй. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын бондын өгөөжийн төлөлт 35.5 хувь байгаа юм. 2023 онд 28.3 хувь байна. 20, 30 хувийн хүүтэй бондын өгөөж яриад байх юм. Ийм хүүтэй байхаар зээлээ олдохгүй. Олдлоо ч зээлээ төлж чадахгүй. Улс орны өрийн хүндэрсэн асуудлыг юу гэж бодож байна. Анх авсан зээл нь хаачихсан юм. Хөгжлийн банк нь аваад улстөрчид нь авчихсан зээл.
Компаниуд нь төлж байгаа юм байхгүй. Сангийн сайдтай холбоотой байж болзошгүй компаниуд нь хүртэл байгаа шүү дээ. "Дархан минж", "Мондулаан трейд", "Зэст-Өндөр", "Ганхүдэрорд" зэрэг компаинуд бий. “Пример инвестмент групп” нь ЖДҮ, Хөгжлийн банк зэрэг мөнгөний боломжтой газруудыг хусчихсан байна. Ийм Сангийн сайдтай яаж улс хөгжих вэ. Ингээд улсаар баталгаа гаргуулах гээд явж байна шүү. Хөгжлийн банкыг дээрэмдсэн нөхдүүд зохион байгуулалттай. Улсаар төлүүлнэ гэсэн юм аа боль” гэсэн нь анхаарал татаж байлаа.

Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг ажилтнуудаа үндэслэлгүйгээр чөлөөлсөн, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай Ж.Энхцэцэг “Би дөнгөж сая ажлаасаа чөлөөлөгдлөө. Чөлөөлсөн үндэслэл нь ажлаас чөлөөлөх үндэслэл биш. Үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна. Ийм учраас би хууль хяналтын байгууллагад хандах болно” гэсэн. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Өргөө амаржих газарт хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц, орон тоо дүрмийг нь баталсныг Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэг өөрөө дур мэдэн өөрчилсөн байх. Өөрийн харьяаны дор ажиллах ёстой функцуудээ дэд захирлууд руу шилжүүлсэн байх, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг асуудал гарсан. Үүнийг Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээний үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлээд, наймдугаар сарын 22-нд Өргөө амаржих газрын даргад сарын хугацаанд гаргасан зөрчлөө засаж, залруулах зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн. Тэгээд есдүгээр сарын 20-нд манай яамнаас хэрэгжилтийн биелэлт хэр байгаатай танилцахад, гаргасан зөрчил нь хэвээр байсан. Мөн даргын харилцаа, ёс зүйтэй зүйл их байсан учир Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороогоор хүсэл тавиад, шалгалт хийсэн. Үүнээс гарсан дүгнэлтээр Төрийн захиргааны болон ёс зүйн дүрмийн нэлээд хэдэн заалт, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн заалтаар зөрчил гаргасан гэсэн тогтоол гаргасан. Өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэг даргыг дуудаж, гаргасан зөрчлийг нь хэлэхэд, асуудлаа зөвшөөрөөгүй. Иймээс Эрүүл мэндийн сайд процессийнхоо дагуу аравдугаар сарын 12-нд Ж.Энхцэцэг ажлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажлыг зохион байгуулаад, өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэв.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Ерөнхий сайдын олон нийтийг бухимдуулсан айлчлалтай долоо хоног |
|
УГТЭ: 2025 онд Зүрх судасны мэс заслын дөрвөн шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа
2025-12-25 14:23:34
“МИЛАН-КОРТИНА 2026” паралимпод манай гурван тамирчин оролцоно
2025-12-25 14:16:33
“СИМБА” Ц.БАТААГИЙН ДҮҮ Ц.БАТ-ЭНХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ЭЗЭГНЭЖ, НӨГӨӨ ДҮҮ Ц.БАТСАЙХАН НЬ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ АВАХААР САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-25 14:06:15
Имарт 2025 оны “Шилдэг Худалдааны Энтерпренёр”-ээр шалгарлаа
2025-12-25 12:30:35
Манай тамирчид 2025 онд тив, дэлхийн тэмцээнээс 149 медаль хүртжээ
2025-12-25 11:24:22
"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД
2025-12-25 11:03:12
Б.Ганхайч дэлхийн чансааны гуравдугаар эрэмбэлэгджээ
2025-12-25 07:15:00
2025-12-25 07:10:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2025-12-25 07:01:26
САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
2025-12-25 07:00:00
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД
2025-12-25 07:00:00
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН
2025-12-25 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2025-12-25 07:00:00
“ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР
2025-12-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |