УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ: Төсвийн хүрээний мэдэгдэл нь тогтвортой байх ёстой гэж үздэг. Төсвийн талаар таван жилийн хугацаанд баримтлах суурь үзүүлэлтээ батлаж байна. Сүүлчийн жилүүдэд жил болгон өөрчилж байна. Ингэж өөрчлөөд байвал батлах ямар ч шаардлага алга. Цаашид үүнийгээ тогтвортой байлгах тал дээр Засгийн газар, Сангийн яам ямар бодлого баритлаж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл өөрчлөлт орсноор өрийн тааз 65 хувьд хүрэх юм байна. Миний ойлгож байгаагаар 51 хувьтай байгаа. Өрийн таазаа 14 хувиар өсгөх шаардлага байгаа юу. Өрийн тааз нэмэгдэхээр дахиад өр авах боломжтой гэж бодох байх. Гаднаас нэмж зээл авах юм уу. Ямар зээл, ямар хэмжээтэй, хэдэн хувьтай зээл авах гээд байгаа юм бэ. Жилийн найман хувиас доош хүүтэй зээл олдохгүй л байх.
САНГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНБАТ: Төсвийн хүрээний мэдэгдлээ бид тавдугаар сард өргөн мэдүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг зааж өгсөн байдаг. Ирэх онд 65 хувь, дараагийн хоёр жил 60 хувь байхаар тусгаж байгаа. Одоо байгаа 51 хувиа нэмэгдүүлж байгаа юм шиг харагдаад байгаа. Гадаад хүчин зүйлсээс нөлөөлж ийм байдлаар тавьсан. Засгийн газрын өр энэ оны хагас жилийн байдлаао 28.5 их наяд төгрөг байна. Энэ нь ДНБ-ний 50.1 хувьтай тэнцэж байгаа юм.
Ирэх жилд бондын төлбөр хийнэ. Заримыг нь төсвөөсөө төлнө. Гадаад бондын хүүгийн төвшин зээлжих зэрэглэлээс хамаарч хэлбэлзэлтэй байгаа. Зээлжих зэрэглэлээ бид хадгалж үлдэж чадсан. Бид 500 гаруй сая ам.долларын өр хавар төлөх үүрэгтэй. Ирэх жил бид шинэ бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй
| Ж.ГАНБАТ: Ирэх жил бид шинэ бонд гаргаж, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |