• Өнөөдөр 2025-11-09

Б.ЭНХБАЯР: ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЭЛД ХАМААРАХГҮЙ ГЭДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ

2022-10-12,   543

     Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН РАДНААСЭД: Өш хонзонгийн сэдэлтэй маш их хэмжээний мэдээлэл өгнө. Үүнийг шалгах потенциал бий юү. АТГ-т өгч байгаа мэдээллийн хэдэн хувь нь гэмт хэргийн шинжтэй, хэд нь биш байдаг юм. Энэ хууль орвол хэдэн арваараа нэмэгдэнэ. Авах заалт ч байна. Огт хэрэггүй заалт ч байна. Нууцлалын асуудал нь тодорхойгүй байна.
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.САЙНЗОРИГ: Ийм төрлийн мэдээлэгчээс мэдээлэл хүлээн авахыг зургаан төрлийн хуулиар зохицуулж ирсэн байна. Сонгуулийн тухай хуульд байсан, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Байгаль орчны тухай хууль, Цагдаагийн албан тухай хууль, Амьтны тухай хуульд бий. Мэдээлэл худалдаж авах энэ хууль нь Цагдаагийн албаны хуульд заасан журмаас бусдад нь ажиллахгүй байгаа. Үр дүнгүй байна гэсэн үг. Татварын болон Сонгуулийн хуулийнх хүчингүй байна. Нийтийн ашиг сонирхлын төлөө мэдээллийг нь аваад шууд мөнгөн урамшуулал олгохгүй. Гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэсний дараа мөнгөн дүнгээр урамшуулна. Сөрөг үр дагаврыг бууруулах тал дээр ажиллаж байгаа. Хуулийн төслийн хоёрдугаар заалтад Шүгэл үлээгч нь өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгох, ашиг хонжоо олох, өөрт давуу байдал олгохыг хориглосон заалтууд бий. Бие биенээ үндэслэлгүй матах вий гэдэг болгоомжлол бий. Тиймээс тодорхой хэмжээний нотлох баримтуудыг шаардана.  
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б. ЭНХБАЯР: Мөнгө олох зорилгоор шүгэл үлээдэг хүн бий. Би шүгэл үлээгчийн нэг. Мөнгө олох зорилгоор үлээдэгүй. Энэ хуулийн 3.2.2-т Төрийн нууцын мэдээлэл энэ хуульд хамааралгүй гэчихжээ. Төмөр замын хэрэг, идсэн уусан хэрэг чинь бүгд нууцын зэрэглэлд орчихсон. Гэтэл нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй гэсэн байна. Энэ ямар учиртай юм. Мөн Сангийн яам Татварын маргаанаа шийдэж байгаа асуудалд шүгэл үлээж болохгүй гэсэн санал өгсөн байна. Тэндээ өөрсдөө шүгэл үлээж болохгүй юү
 
 

Б.ЭНХБАЯР: ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТӨРИЙН НУУЦЫН МЭДЭЭЛЭЛД ХАМААРАХГҮЙ ГЭДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188