Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт улс төр, эдийн засаг, эрэн сурвалжлах, нийгэм, соёл урлагийн салбарт болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын намрын чуулган эхэлж, Ардчилсан нам Монголын үндэсний Ардчилсан намтай нэгдэж хонхны дуу дуулж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон түүний ах Ж.Бат-Эрдэнэ нарын АТГ-аас саатуулж, Нобелийн шагналтнууд тодорсон зэрэг онцлох үйл явдлуулдыг тоймлон хүргэж байна.

Намрын чуулган нээлтээ хийснээр энэ намрын улс төр “амь” орлоо. Чуулганы нээлтийн үеэр Чингис хааны иш хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлж, чуулганы танхимд Чингис хааны хөргийг залснаар намрын чуулганы албан ёсны үйл ажиллагаа эхлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эцэг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол эх орон, монгол төрийн гал голомтыг эгнэгт мөнх бадрааж, улс орныхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ амар амгалан, сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэх ёстойг, Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангаргийг Их хааны маань эш хөрөг өглөө бүхэн бидэнд сануулж байх болно” хэмээн эш хөргийг залах үеэр онцолсон нь анхаарал татаж байлаа.

Ардчилсан нам Монголын үндэсний ардчилсан намтай нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Манай хоёр нам гарал, үнэт зүйл нэгтэй нам. Гэвч өнгөрсөн хугацаанд тусдаа ажилласан. Улс оронд үүсэж буй нөхцөл байдал, ирэх сонгуульд амжилттай оролцохын тулд нэгдэж байна. Өнөөдрөөс бид үйл хэрэг, үнэт зүйлсээрээ нэгдэж байна” гэсэн юм. Харин МҮАН-ын дарга О.Цогтгэрэл “МҮАН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс хоёр нам нэгдэж байгаа юм. Манай улсад эдийн засаг, нийгмийн олон асуудал тулгарч байгаа. Улсын гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байгаа. Иймд бид нэгдэж, түүхэн үйл явдлын гэрч болж байгаа. Бусад намдуудад ч ардчилсан түүхийг баяжуулахыг уриалж байна” гэв.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан. Тодруулбал, Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын үеэр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болохыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Харин түүний дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт оройн цагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж “Улсын дээд шүүх, АТГ, прокурор гээд хуулийн бүх байгууллага У.Хүрэлсүхийн мэдэлд байгаа. Оффшорчдыг Ерөнхийлөгч сулласан. Тухбайлбал, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг суллаж, Сингапур луу явуулсан. Хоёр жилийн өмнө Х.Баттулгаас болж шударга ёс тогтохгүй байна гэж байсан. Одоо У.Хүрэлсүх шударга ёс тогтож байна уу. Ерөнхийлөгчийг энэ асуултад хариултал би түүнтэй үзэлцэх болно. У.Хүрэлсүх Монголын шударга ёсны эсрэг байгаа бол би хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье” хэмээн цахимаар мэдээлэл хийсэн.
Мөн тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ахыг минь дөнгөж сая АТГ-аас баривчилж, 461 дүгээр хорих анги руу аччихлаа” хэмээн бичиж байв. Харин маргааш нь Ж.Батзанданг хуулийн байгууллаас баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн билээ. Харин түүний ах Ж.Бат-Эрдэнийг өчигдөр суллаж, үргэлжлүүлэх хорих эсэхийг даваа гарагт шийдэх аж.
4-071 дугаартай “Blue bus” компанийн автобусны жолооч зөрчил гаргаж, хүүхэд гэмтсэн бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд цацагдсан. Энэ талаар “Blue bus” компанийн автобусны жолооч н.Мягмараас тодруулахад “Уг хэрэг өнгөрсөн тавдугаар сард болсон. Зүрх уулын эцсийн автобусны буудлаас хөдлөх явцад хүүхэд араас гүйсэн байна лээ. Би хүүхэд араас гүйж байгааг үнэхээр мэдээгүй. Толиндоо хараагүйгээс болж ийм хэрэг болсон. Охины ар гэрийнхэн гомдол гаргаж, би хоёр сар цагдаагийн байгууллагад шалгагдсан. Ослын улмаас есөн настай охины гар хугарч, зөөлөн эдийн гэмтэл авсан. Эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Тэгээд охины ар гэрийнхэн гомдлоо татаж, хэрэг хаагдсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан учраас би хоёр сар ажлаа хийгээгүй бөгөөд хариуцлага хүлээсэн. Хүүхэд гэмтсэнд маш их харамсаж байгаа. Би нийтийн тээврийн жолоочоор ажиллаад таван жил болж байна” гэсэн юм. Харин хохирогч охины өвөө “ Ослын улмаас охин минь гараа хадуулсан. Тиймээс сайн бичиж чадахгүй байгаа. Мөн гараа гэмтээчихээд уйлаад ороод ирэхээр нь цүнхийг нь онгойлгож үзтэл, үдийн хоолны аяга, харандаанууд нь хагарчихсан байсан. Тэгээд бид автобусны буудлын камерын бичлэг шүүж үзээд хэргийн талаар мэдсэн. Тухайн үед охины сэтгэл зүйн байдал тогтворгүй ухаан нь балартаж, ярьж чадаагүй. Ийм байтал цагдаагийн байгууллагаас охиныг минь буруутгаж байсан. Бид гомдолтойгоо байгаагаа хэлтэл жолоочийг Зөрчлийн хуулиар торгоод өнгөрөөсөн” гэлээ.
| ЭРГЭЛТИЙН ТОЙМ:УИХ-ын намрын чуулган эхэлж, АТГ-аас Ж.Батзандан түүний ах Ж.Бат-Эрдэнэ нарыг баривчлав |
|
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |