УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН: Бид 2023 оны төсвийн төслөө хэлэлцэж байна. Ирэх онд Дэлхийн эдийн засагчид байгаагаар энэхүү инфляц буурахгүй гэж үзэж байгаа. Ирэх оны төсөвт чухал хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, хамгийн гол нь инфляцийн асуудал. Төсвийн хатуу бодлого явуулахгүй бол гарахгүй. Засгийн газарт инфляцийг зургаан хувьд оруулна гэсэн асар том хүлээлт гаргасан байгаа. Үүнийхээ чиглэлээр тодорхой ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хоёрдугаарт, импортын асуудал. Импортыг валютын доллараас өөр хэлбэрээр явуулах чиглэлээр Засгийн газраас яриа хэлэлцээр хийж, тогтож байгаа асуудал байна уу. Мөн төсвийн алдагдлаа бууруулж байгаа мөртлөө төсвийн зарлагаа Засгийн газар нэмэхээр орж, ирж байгаа юм. Урсгал зардлыг 2.5 их наяд төгрөгөөр нэмж байгаа юм. Төсвийн зарлагыг нэмнэ гэдэг бид инфляцийн өндөр нөхцөлд буцаад инфляцаа дийлэхгүй. Тэгэхээр заавал төсвийн зарлагыг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Тантай санал нэгдэж байна. Та бидний төсөв шинэчлэлийн хүрээнд ярьж байгаа асуудал, зорьж байгаа зүйлсийг хэллээ. Гэхдээ нэг, хоёр жил огцом зардлаа бууруулаад, цоороод гараад ирэх боломжгүй, аажмаар сайжраад явна. Ирэх жил бид зардлыг чаддлынхаа хэрээр танаж орж ирж байгаа. Энэ онд бид хоёр ч удаа тодотгол хийж, хөрөнгө болон урсгал зардалд нийтдээ 800 тэрбум төгрөгийн таналт хийсэн. Ялангуяа, урсгал зардлын хувьд энэ хоёр тодотголын дараах зардлын хэмжээнд оруулж ирж байгаа. Энэ бол төрийн үйл ажиллагаа, өмнө олон хөрөнгө оруулалтаар орж ирсэн обьектоор дамжиж, төрийн урсгал зардал өөрөө байнга тэлж байдаг. Үүнээс илүү механикаар зардал танах юм бол төрийн үйлчилгээ, яамдын үйл ажиллагаанд доголдох эрсдэл гарах учраас бид урсгал зардалд болгоомжтой хандана. Өнгөрсөн жил коронавирусийн үед бид урсгал зардлыг 15-30 хувь хүртэл хэмнэсэн. Бид олон жил хуримтлагдсан хөрөнгө оруулалтуудыг 86 хувьтай дуусгана. Тиймээс энэ удаад шинэ хөрөнгө оруулалтаа хойш нь татаж байгаа. Мөн энэ хэмжээгээр төсвийнхөө зардал талд татаж байгаа. Харин төсвийн алдагдлын хувьд шат дараатай бууруулж байгаа.
УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР: 2023 онд нийт шатахууны хувьд 1.5 сая тонн шатахуун импортлох төлөвтэй байна. Нийт дүнгээр 1.8 тэрбум долларын асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар Украинтай холбоотой асуудлаас болоод валютын хувьд ОХУ чанга бодлого барьж байна. Тиймээс эдгээр асуудал дууссаны дараа хэлэлцлүүд сайжирна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН: Төсвийн алдагдал бууруулсан сайн үзүүлэлт байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд аль болох тэглэмээр байгаа юм. Яагаад гэвэл, инфляц өндөр учир дэлхийн зах зээл дээрээс бид төсвийн алдагдлын зээл авна. Тэгэхээр зарлагаа шахаж байгаад алдагдалгүй болгох боломж байна уу.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Үнэхээр боломжтой бол тэглэмээр л байна. Гадаад зах зээлд мөнгө үнэтэй болж байна. Гэхдээ төсөв гэдэг өөрөө төрийн үйлчилгээг санхүүжүүлэх, төрийн үйл ажиллагааг доголдуулахгүй явах үндсэн үүрэгтэй байгаа. Үүнээс их урсгал зардлаа танавал эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар тасалдах аюуд үүснэ. Тиймээс бид үнэхээр тултал танаж, боож байгаа нь энэ. Харин тэглэх хэмжээнд бид 2024 онд ярьна.
| Ж.ГАНБААТАР: 2023 онд 1.5 сая тонн шатахуун импортлох төлөвтэй байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |