• Өнөөдөр 2025-11-09

Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар аймгийн төсвийг үзэмжээр тавьсан асуудлаар маргалдав

2022-10-07,   689

       УИХ-ын өнөөдрийн чуулганаар  2023 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Төслийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

     УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: 2023 оны улсын төсөв, төсвийн  реформ хийсэн, төсвийг нэлээд хямгадсан төсөв орж ирж байна. Орон нутгийн төсөвт орох санхүүгийн дэмжлэг гэж аймаг бүрт өгч байгаа. Энэ ямар шалгуураар хувиарлалт хийж байна вэ. Тухайлбал, Булган, Сүхбаатар аймагт найм, найман тэрбум төгрөг тавьсан. Бусад аймагт өндөр төсөв тавьсан байна. Энэ ямар учиртай юм бэ. Хоёрдугаарт, орон нутгийн хөгжлийг дэмжих сан гэж байна. Энд мөн аймгуудад ялгаа харагдаж байна. Үүнд тайлбар өгөөч. Мөн төрийн албан хаагчдын ялгавартай цалингийн шатлал байна. Эдгээрт нэг сайхан тайлбар өгөөч.
   
   САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Цалингийн хувьд харин тогтолцооны томоохон шинэчлэл хийж байгаа.  Ирэх жил ялангуяа, орон нутаг руу чиглэсэн цалингийн тогтолцооны шинэчлэл явна. Үндсэндээ 165 ялгаатай цалингийн систем 20 болж буурна. Орон нутгийн төсөв, дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн сангаасаа ялгаатай. Орон нутгийн хөгжлийн сан илүү алслал байна. Дэмжлэг бол орлого, зарлагынхаа зөрүүнээс явдаг. Нийт долоон орон нутгийн төсөв улсад орлого төвлөрүүлдэг. Бусад нь бүгд дэмжлэг, татаас авч явдаг. 
 
    УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: Хувийн мөнгөөрөө санхүүжүүлж байгаа юм шиг хачин хандлага гаргадгаа болих хэрэгтэй байна, Б.Жавхлан сайд аа. Орон нутгийн хөгжлийн санд оруулж байгаа аймгуудынхаа ялгааг  үнэн бодитоор хараач.  Ямар учраас нэг хэсэг нь найман тэрбум, ямар учраас зарим нь 20 сая төгрөг гараад байгааг олигтойхон тайлбарлаад өгмөөр байна. Орон нутгийн хөгжлийн сан гайхалтай хөгжөөд байгаа юм уу. Хөгжсөн болоод бага мөнгө тавиад байгаа юм уу.
 
  САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:  Ж.Бат-Эрдэнэ гишүүнээ бухимдаад байх зүйл байхгүй. Бидний баримталж байгаа хууль нь өөрөө ийм байгаа. Түүнээс аймаг, аймгийн үзэмжээр асуудалд хандаагүй. Тэгвэл танд энэ хуулийг өөрчлөх эрх  нь байгаа шүү. 

Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар аймгийн төсвийг үзэмжээр тавьсан асуудлаар маргалдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188