УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд 2023 оны улсын төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Төсвийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.САНДАГ-ОЧИР: ХХОАТ-ыг шатласан хэлбэрт оруулна гэсэн. Энэ ямар байдлаар явах юм. Хүүхдийн мөнгийг яаж тооцож, есөн хувийг нь гаргаж байгаа вэ. Эрчим хүчний үнэ тарфын талаар мэдээлэл өгөөч.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Шатласан татвар 2004 онд байсан тогтолцоо. 2018 онд өргөн барьсан ч буцаасан байна. Одоо хамрах хүрээ нь бага сарын 10, 10- 15 сая төгрөгийн татвартай иргэн гэж явна. Манайл 817 мянган иргэн ХХОАТ төлдөг гэсэн судалгаа байна. Шатлалд хамрагдах нь 0.3 буюу 1365 иргэн ногдож байна. Эндээс орж ирэх орлого нь 10 тэрбум төгрөг байна.
Бид ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийнэ. Эдийн засгийн хөгжлийн яаманд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа түрүү жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, хөрөнгө оруулалтынхаа том зургийг гаргана. Энэ хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Дараа дараагийн бэлтгэл ажлыг хангах байдлаар зураг төсвийг хийнэ. Тэрнээс биш цаашид төсөвт суухгүй ажлын бэлтгэл ажлыг хангах шаардлагагүй. Яамдууд захиалгаа өгч, худалдан авах ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулна. Ийм зарчмаар ажиллана.
Хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн хуульд тусгахаар болсон. Халамж болсон гэсэн үг. Зорилтод бүлэг рүү явна гэсэн үг. Өндөр орлоготой хэсэг нь татгалзъя. Статиктикийн хороон дээр гаргадаг судалгааг харвал Улаанбаатар хотод сарын дунд орлого 1.9 сая төгрөг, орон нутагт 1.5 сая төгрөг болж байна. Дундажлахаар 1.7 сая төгрөг байна. Үүнийгээ өндөр орлоготой хэсэг рүү дөхүүлж хоёр дахин өсгөвөл 3.5-3.7 сая төгрөгийн хооронд байгаа. Ингээд тооцохоор 90-91 хувь гарч байгаа юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Т.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний салбар хүнд нөхцөлд байна. Нүүрсний уурхай дээр эргэлдэх хөрөнгийг нь дутагдал бодохоор өнөөдрийн байдлаар 109.2 тэрбум төгрөг байна. Үүнээс Багануурын уурхай 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 31.1 тэрбум, Шарын голын уурхайд 14.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх санхүүгийн хомстолд орсон. Эрчим хүчний үйлдвэрлэгч компаниуд ийм байдалд орсон. ОХУ-аас цахилгаан импортлодог. Төвийн болон баруун бүсээрээ. Нийт 2022 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах нөхцөл байдал үүссэн. Эрчим хүчний салбарт 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Бид 2019 оны хоёрдугаар улиралд үнийг өөрчилсөн. Одоо ирэх арваннэгдүгээр сараас үнээ өөрчлөх саналыг Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн. Эхний ээлжид айл, өрхийн цахилгааны үнийг нэмэхгүй.
| Т.ЧОЙЖИЛСҮРЭН: Арваннэгдүгээр сараас аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг нэмэх санал оруулсан |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |