• Өнөөдөр 2025-11-09

С.Зориг агсны хөшөөнд Хөдөлмөрийн үндэсний намынхан хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2022-10-02,   492

       Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.  Жил бүрийн энэ өдөр төрийн өндөрлөгүүд, хамтран улс төрд зүтгэж байсан нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг билээ.
 
     Хөдөлмөрийн үндэсний намынхан С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. Энэ талаар ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн ХҮН жил бүрийн энэ өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, Монголын ардчиллын үнэ цэнийг эргэн дурсдаг юм. Түүний бидэнд үлдээсэн өв, эрх ашгийн эрэмбэ, ардчилсан эрх чөлөөт Монгол улсыг байгуулах үйл хэргийг өнөө үеийхэн бид үргэлжлүүлж, дараа үедээ нэр төртэй хүлээлгэн өгөх болно" гэв.

С.Зориг агсны хөшөөнд Хөдөлмөрийн үндэсний намынхан хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188