• Өнөөдөр 2025-11-09

Б.БАТ-ЭРДЭНЭ: Ажлын байрандаа архидан согтуурсан Усны газрын нэр бүхий гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөө

2022-09-30,   631

 
           Байгаль орчин, аялал жуулчлалын харъяа, Усны газрын нэр бүхийн гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал, тус гурван албан тушаалтан нь ажлын байран дээрээ архидан согтуурсан байна. Энэ талаар Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ажлын байрандаа төрсөн өдөр тэмдэглэж, архидан согтуурсан нэр бүхий гурван албан тушаалтныг ажлаас чөлөөлөө” хэмээн мэдэгдлээ. 
 
Монгол Улсын Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуульд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэхтэй холбоотой тусгасан заалт байдаг. Тодруулбал, тус хуулийн долдугаар зүйлийн 7.1.1-т төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт бий.
 

Б.БАТ-ЭРДЭНЭ: Ажлын байрандаа архидан согтуурсан Усны газрын нэр бүхий гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-02 13:23:21
    Зочин: Нэр алга тэгэхээр худлаа. Шаах юм дуусахаар шаах юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188