Монгол Улсад албан айлчлал хийж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзан, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид баримтлах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийн талаар харилцан санал солилцлоо.

Тэрбээр “Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан, дулааны станцуудтай, мөн экспорт, импортын дийлэнхийг эрчим хүч (нүүрс, бензин шатахуун, шатах тослох материал) эзэлдэг учраас ус болон нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, ашиглахад түлхүү анхаарах зорилт дэвшүүлээд буй. Бид олборлох салбараас гадна боловсруулах, үйлдвэрлэх салбарыг хөгжүүлж ажлын байруудыг шинээр бий болгох, гадаад худалдааныхаа тэнцлийг сайжруулахыг зорьж байна. Мөн хүн амын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газруудад төвлөрсний улмаас олон хүндрэл бэрхшээл тулгамдаж буйг шийдвэрлэхийн тулд Хот-Хөдөөгийн сэргэлтийг тэнцвэртэй авч үзэхийн зэрэгцээ Ногоон хөгжлийн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна” хэмээгээд ЕСБХБ бол Монгол Улсын найдвартай түнш учраас манай Засгийн газрын дэвшүүлэн тавьж буй зорилтуудыг урьдын адил дэмжин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны удирдлагууд ч мөн адил хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих тал дээр нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд, өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн дэд бүтцийг сайжруулах чиглэлд мөн хөрөнгө оруулах боломжтой гэдгээ хэлсэн юм.

| Сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр ЕСБХБ-тай хамтран ажиллана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |