• Өнөөдөр 2025-11-09

Д.САРАНГЭРЭЛ: 18-55 насны иргэдийг үсчнээр сургаж, ядуурлаас гарна

2022-09-26,   677

      Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 байжээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт байна. Цар тахал гараагүй бол үүнээс буурах боломж байсан.
 
       Халамжийн бодлого хавтгайрснаар хүмүүс ажил хийх сонирхолгүй байна. Гэхдээ дан ганц ингэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн насны олон хүн яагаад ажил хийх сонирхолгүй байна вэ гэдэг нь чухал байна. Ажил хийх боломжтой 207800 хүн байгаагаас
  • 87.7 мянга нь ажилгүй хүн
  • 70.7 мянга нь боломжит ажиллах хүч
  • 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй байгаа ч ажил хайгаагүй хүн байна. Манай яам цаашид дөрвөн чиглэлд анхаарч ажиллана.
        Нэгдүгээрт, төрийн алба хаагчийн цалин, хөлсний асуудал . Үүнийг 2023 оны төсвөөр хэлэлцэнэ. Хоёрдугаарт, тэтгэврийн шинэчлэл хийх цаг нь болсон. Гуравдугаарт, халамжаас хөдөлмөрт шилжих боломжийн талаар. Дөрөвдүгээрт, хүн амын хөгжлийн бодлогын талаар ажиллана.
 
          Хүүхдийн мөнгөний асуудлын талаарх мэдээллийг өгч байгаагаас мөнгө олгох асуудал Сангийн яамны мэдэлд төсөв нь очсон байна. 26 мянган өрхөд манай яам хүрч ажиллана. Зурагт, хөргөгчөөр хэмжих асуудал байхаа больсон. Хөдөлмөрийн насны хүмүүс хөдөлмөр эрхлэхгүй байгаад анхаарах хэрэгтэй. Халамжаас хөдөлмөрт шилжих хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшингээс доогуур орлоготой 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гарах зорилт тавьсан. Эхний ээлжид Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн дэмжих шаардлагатай өрхөө сонгож, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг хамруулна. Хоёр сарын хугацаанд үсчний мэргэжил эзэмшүүлж, сэнс, сам зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч, суудал түрээслүүлээд суулгана. Мөн гэр бүлийг нь харж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах юм. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхэлнэ. Энэ загвар амжилттай болбол Монгол Улс ядуурлаас гарах загвар бүрдэнэ.
 

Д.САРАНГЭРЭЛ: 18-55 насны иргэдийг үсчнээр сургаж, ядуурлаас гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-27 00:30:02
    хулгайч: ТВ-5 ДЭЭР ГАРГАЖ БАЙГАА ХУЖАА КИНОНООСОО НЭГ МУУ ЮМ ЩИПИ ШААЦАН БАЙШТЭЭ НААМУУ ДИБИЛЬ ЧИНЬ ХУЛГАЙЧ??!!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188