“Автомашингүй өдөр-2022” буюу есдүгээр сарын 25-нд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.
Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой аж.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа буюу Их тойруугийн гудамжаар явах бол урдуураа буюу Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ. Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус түр хугацаанд зогсохыг анхааруулж байна” гэв.

| "Автомашингүй өдөр-2022"-оор өөрчлөлт орох нийтийн тээврийн чиглэлүүд |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |