• Өнөөдөр 2025-11-09

Х.НЯМБААТАР: ОХУ-ын иргэд Монгол руу дайжиж ирэх гэж байгааг хэлж мэдэхгүй байна

2022-09-22,   639

  Цэргийн татлагаас  дайжиж, ОХУ-ын иргэд Монгол руу орж, ирэх гэж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

     Тэрбээр “Өнөөдөр Хиагт- Алтанбулаг боомтоор зорчигч зургаан орны 170 зорчигч орсон байна. Үүнд манай улсын 14 иргэн, ОХУ-ын 74 иргэн, бусад орны иргэд орж байна. Хийлийн боомтод нэг зорчигчийг шалгаж оруулах хугацаа 8-10 минут байгаа. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар нийгмийн сүлжээнд "Хиагт-Алтанбулаг орчимд машины битүү цуваа байна" гэсэн мэдээлэл гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт-Алтанбулаг орчимд 60 орчим машин оочерлож байна гэсэн мэдээлэл байна. Одоогоор Монгол тал руу зорчигчийн хөдөлгөөн ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урьд  нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Харин хилийн орчимд 30-40 машины цуваа үүссэн байгаа. Одоогоор нөхцөл байдал ийм байна. Түүнээс Оросын иргэд Монгол руу дайжиж ирэх гэж байна гэж хэлж мэдэхгүй байна" гэв.
 

Х.НЯМБААТАР: ОХУ-ын иргэд Монгол руу дайжиж ирэх гэж байгааг хэлж мэдэхгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188