• Өнөөдөр 2025-11-09

С.БЯМБАЦОГТ: Энэ жил Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээг нээхээр ажиллаж байна

2022-09-22,   637

        Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.
 
       Тэрбээр “Дархан зам олон нийтийн анхааралд байна. Би сайдын ажлаа аваад 20 гаруй хонолоо. Энэ хугацаанд 20 гаран км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 орчим нь хатуу хучилттай болсон. Одоо аравдугаар сарын 31 хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Арван сар дуустал 40 орчим км замыг хатуу хучилттай болгох төлөвлөгөө бий. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээ замыг нээх боломжтой болно. Туслан гүйцэтгэх компани ажлаа шахуу хийж байна. Сая цементийн үнэ нэмэгдсэн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ажиллахаа больсноос хойш замын ажил тасалдсан. Цементийг хэвийн болгох үүднээс дотоодын компаниудад хүсэлт тавиад байна" гэв.
 

С.БЯМБАЦОГТ: Энэ жил Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээг нээхээр ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188