Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг 74 лавлагаа мэдээллийг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болжээ. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цахим хөгжил харилцаа холбооны яамны гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх юм. Үүний үр дүнд манайд авлигын индекс буурах ёстой. Иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай авах хэрэгтэй. Өнгөрсөн хаврын чуулганаар Цахим гарын үсэг, Кибер, аюулгүй байдалтай тэмцэх, Хувь хүний мэдээллийг хамгаалахтай холбоотой хуулийн төслүүдийг баталсан. Өнөөдөр хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч байна.
Иргэдийн мэдээллийг хүлээж авдаг 1111 төвд төрийн үйлчилгээ, нотариаттай холбоотой гомдол их ирдэг. Ингээд тодорхой шийдэлд хүрч, санамж бичигт гарын үсэг зурах гэж байна. Төр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэргийг өөрөө өгчихөөд бүх төрлийн киосик машин, ТҮЦ машинаас лавлагаа аваад өгөхөөр нотариатаар дахин баталгаажуулж байгаа нь зохимжгүй юм. Үүнийг таслан зогсоох зорилгоор Нотариатчидын танхимтай зөвшилцөж, И-Монголиа цахим системээс авсан лавлагааг нотариатаар гэрчлэх шаардлагагүй болсныг мэдээлж байна. Үүнд 74 тооны лавлагаа орно. Хэрвээ үүнийг нотариатаар баталгаажуулах шаардлага тавьсан бол гомдол гаргах боломжтой" гэлээ.
| Н.УЧРАЛ: И-Монголиа цахим системээс авсан 74 лавлагааг нотариатаар гэрчлэх шаардлагагүй боллоо |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |