• Өнөөдөр 2025-11-09

Л.ХАЛТАР: Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг баасан гарагт нээхээр төлөвлөж байна

2022-09-21,   748

      Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын ажлын явцыг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. 
     Тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн. Одоо Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудаад суурь асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна. Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг  энэ 7 хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна. 
 
Харин багц-2 буюу "Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэж буй хэсэгт одоогийн байдлаар 24,7 км авто замд хучилт хийж, 22,5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ" гэжээ. 
 
Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар явцын танилцуулгынхаа төгсгөлд "Манай замчид хөөрхий, ажлаа дуусгахын тулд хоёр нарны хооронд л ажиллаж байна" гэж тодотгожээ. 

Л.ХАЛТАР: Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийн авто замыг баасан гарагт нээхээр төлөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188