• Өнөөдөр 2025-11-09

М.ТУЛГАТ: АН-ыг гутамшигтай ялагдуулсан хүн нь С.Эрдэнэ

2022-09-20,   823

           Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгат "АН-ыг гутамшигтай ялагдуулсан хүн нь С.Эрдэнэ" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 
 
           Тэрбээр цахим хаягтаа "С.Эрдэнийн гэж хэлэгддэг ч, үнэндээ хэн нэгнийг дагаж биш, хууль ёсны намаа дагасаар ирсэн хүмүүс өдийг хүртэл хүлээцтэй явж ирсэн. Шинэ даргын сураг алдарлаа. Уг нь энэ их зөрчил, маргаанд цэг тавих шийдэл бол ердөө л дараагийн даргыг тодруулах асуудал. Одоо цаг нь болоод бүр хэтэрчихлээ. Женко гэдэг мангас ярьсаар С.Эрдэнэ гэдэг нөхөр энэ намыг зайдалсаар, эргэн тойрныхон нь 2024 он хүртэл С.Эрдэнэтэйгээ явна гэж хэлдэг болсон нь яах аргагүй МАН-ын хэсэг бүлэг нөхдийн захиалга гэж харагдаж байна. МАН дотор Монголын ардчиллын хувь заяанд санаа зовсон эрүүл зөв хэсэг ч бий. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “олигтой нэр дэвшигч олдохгүй байна,  Р.Амаржаргал нь ийм тийм, Оюунгэрэл нь ийм тийм” гэх мэт ярьсаар өөрөө дэвшиж, АН-ыг гутамшигтай ялагдуулсан хүн шүү дээ, энэ С.Эрдэнэ гуай! Тэр жишээ давтагдах нь" гэжээ.

М.ТУЛГАТ: АН-ыг гутамшигтай ялагдуулсан хүн нь С.Эрдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-20 20:32:41
    АН : энэ цэвэр хүн мөнүү!? туйлбаргүй бодлогогүй ямарч мэдрэмжгүй бусдын аяыг дагасан залуу байна билээ.ийм АН-г авч явж чадах уу?! худалаал том юм ярина.чи ч АН-н янаглалыг үзэлцэх ёстой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188