Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газраас зарим импортын бараа бүтээгдэхүүний татварт өөрчлөлт орууллаа.Ингэхдээ цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албаны татвар 20 хувь байсныг он дуустал тэглэхээр шийдвэрлэлээ. Зам тээврийн яам болон Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн саналыг татварын бодлого хэрэгжүүлдэг Сангийн яамны хувьд бид судалж үзээд, өнөөдрийн Засгийн газрын шуурхай хуралд орууллаа. Зам болон Барилга хот байгуулалтын хамгийн өндөр ачаалал хоёр, гуравдугаар улиралд байдаг. Үндсэн дөрвөн цементийн үйлдвэр байдаг. Эдгээрээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэр технологийн шалтгаанаар бүрэн зогссон байгаа. Түүнээс гадна томоохон бүтээн байгуулалт болох Улаанбаатар-Дарханы зам болон бусад замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Мөн барилгын зах зээл болон бусад цемент хэрэглэдэг бүхий л бүтээн байгуулалтын ажилд үнэ өссөнөөс болж, цаашид жижиглэнгийн үнэд шууд болон шууд бус замаар үнэ өсөх эрсдэл үүсэж байгаа юм. Иймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж чадах тохиргоо хийх боломж нь гаалийн албан татварын хэмжээг тогтоох байдаг.
Он дуустал ямар ч байсан гаалийн албан татварыг тэглэснээр импортын цементэд өсөн нэмэгдэж байгаа цементийн хэрэгцээг түр боловч хангах арга хэмжээ авч байна. Ер нь цаашид дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, гаалийн албан татварыг дэмжих бодлогыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Түүнчлэн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ч онцгой анхаарах ёстой. Ингэхдээ гурван зүйлийн тэнцвэрийг судалж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргах ёстой юм.
Нэгдүгээрт, дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэж нийлүүлэх хүчин чадал, мөн дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ. Эндээс зөрүү байгаа бол импортын бараа бүтээгдэхүүнээр нөхөж хангах. Ингэснээр эцсийн дүндээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, тогтвортой зах зээлийн бодит үнээр хэрэглэгчдийг хангах юм. Энэ нь төрийн бодлого шийдвэрийн эцсийн зорилго байх ёстой" гэв.
| Б.ЖАВХЛАН: Цементийн импортын татварыг он дуустал тэглэнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |