Хотын захиргааны дарга байсан, Монгол ардын намын дарга байсан, Их хурлын дарга байсан, Засгийн газрын тэргүүн, шадар сайд асан М.Энхболд хөдөлгөөнд орж эхлэв үү. Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалыг төрд хашиж, төрийн гол тоглогчдын нэг байж, анхаарал татсаар ирсэн улс төрчдийн нэг бол яах аргагүй тэр мөн.
Байнгын чимээтэй улс төрч байсан тэр 2020 оны сонгуульд ялалт байгуулж чадаагүйгээс хойш чимээгүй л орших болсон. Өнөө дуулиан шуугианы эзэн М.Энхболд хаана явдаг юм бол гэмээр л намдуу байсныг хэн хүнгүй мэднэ байх. Тэгвэл тэр саяхнаас хөдөлгөөнд орж, төрөлх Төв нутаг руу гаа “гүйдэл”-тэй боллоо.
Байсхийгээд л Төв аймаг руу гаа очиж, ийм тийм зүйлд оролцож, ийм л ажил хийлээ гэх болж.
Хамгийн сүүлд гэхэд ирэх онд болох Төв аймгийн 100 жилийн ойг угтан Төв аймгаас төрсөн зураачид 27 сумыг тойрон тахилгат шүтээн хайрхануудыг түүх, домог, байгалийн онцлогтой нь уялдуулан дүрслэх урлагт мөнхлөх ажлаар очоод иржээ. Энэ мэтээр Төв аймагтай холбоотой олон ажлыг тэр хийж, нэг л их нутаг хошуугаараа хэсэх болсон нь цаанаа нэг учиртай гэмээр. Түүний энэ үйлдэл Улсын Их Хуралд сонгогдох гэсэн сонгогдсон тойргоосоо оноо авах гэсэн гишүүд аятай л харагдаж байна. Төрд гарахад дэмждэг аймаг хошуугаараа ингэж гүйгээд ирэхээрээ улс төрчдөд учир ургадгийг хүмүүс ч андахгүй.

Уг нь М.Энхболд ясны улс төрчдийн нэг гэгддэг. Монголын улс төрийн уналт, босолт, зовлон, жаргал гээд юу л байна тэр бүхэнд түшилцэж явсан цөөн улс төрчдийн нэг ч гэдэг. Гэхдээ хамаг байдаг албан тушаал бүхэнд томилогдож, улс төрийн хувьд карьераа хэдийн дуусгасан нэгэн.
Улс төрд муу, сайн ч талаараа товгор тэрбээр анх Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаас ажлын гараагаа эхлүүлж, тус газрын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор 1992 оноос хойш дөрвөн жил ажилласан байдаг. Ингээд дараагийн дөрвөн жилд нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн дарга, Улаанбаатар хотын захирагч гээд л өгсөж эхэлсэн түүхтэй. Үндсэндээ дүүрэг, хотоос улс төрд орох зам нь нээгдсэн нь тэр. Энэ ч утгаар дороосоо дээшилсэн, зам алгасаагүй улс төрч ч гэгддэг. Сайн нэр, сайн улс төрчийн жишээ уг нь түүнд олон. Гэвч хээл, хахуульч, харийн дайсан гэсэн муу нэрээрээ хамаг сайнаа далдалж, хусаж арилгах аргагүйгээр тогтоочихсон нэгэн. Тэр улс төрөөс хөндийрөөд, чимээгүй байгаад хоёр жил л өнгөрсөн байна. Төв аймаг руу гаа үе үе гүйгээд, хөдөлгөөнд ороод байгааг бодоход төрөөс бүр ч хөндийрөөгүй бололтой.
| М.ЭНХБОЛД "ХӨДӨЛГӨӨНД" ОРЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |