Орос,Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсын зүгээс Ж.Соронзонг ажлаас халах албан ёсны шийдвэр гарсан билээ. Гэвч Ж.Соронзон ажлаа өгөхгүй байгаа асуудал оросуудад байгаа юм биш үү гэх хардлагыг төрүүлээд байна. Учир нь, УБТЗ, "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын захирлаар оросууд монгол хүн томилж, далдаас удирддаг байсан цаг үе саяхан. Үүний нэг үр хөврөл Орос III сургууль дээр үргэлжлээд байна уу. Тухайлбал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх болсонтой холбоотойгоор мэдэгдэл гаргасныг хүлээж аваагүй болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Орос III сургуулийн захирал Ж.Соронзон нь авлига, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Үүнээс гадна сэтгүүлчдийн биед халдан хүний эрх, эрх зүйн мэдрэмжгүй гэдгээ харуулаад амжсан билээ.
Монгол Улсын зүгээс Ж.Соронзонг ажлаас халах албан ёсны шийдвэр гарсан билээ
Манжийн дотоод хямрал, их гүрнүүдийн эзлэн түрэмгийлэх гэсэн тэмцлийн ачаар дарлалаас нь гарч чадсан монголчуудын тусгаар тогтнол удаан үргэлжлээгүй гашуун үнэн. Тухайлбал, Оросын зальжин бодлогын үр дүнд хамтдаа Манжийн эрхшээлээс гарсан ч монголчууд БНХАУ-ын автономит болсон түүхтэй. Оросууд биднийг бодсондоо бус БНХАУ-д нөлөөгөө тогтоох үүднээс биднийг чөлөөлсөн байтал бид тусгаар тогтнолыг олж өгсөн ачтан гэж алга ташсаар л 70 жилийг үдсэн нь нууц биш. Түүнчлэн өнгөрсөн нийгмийн 70 жилд бусдаас хамгийн сайн сурсан зүйл бол хүлцэнгүй, хүлээцтэй байх, тэгэхгүй бол эсэргүү, тэрслүү, буруу үзэл сурталтан болгож, нэгийг нэгнээр хэлмэгдүүлж ирсэн гашуун үнэн түүхийн хуудсанд бий. Энэ байдлыг 1990 онд халсан гэдэг боловч үгүй бололтой. Үүний нэг үр хөврөл одоог хүртэл үргэлжилсээр байгааг Орос, Монголын хамтарсан III сургуулийн нөхцөл байдал хэлээд өгөх шиг боллоо.

-“Орос III сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлыг Оросын талаас асуух ёстой” гэв-
Орос III дугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа бөгөөд ОХУ-аас ямар ч санхүүжилт авдаггүй аж. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардлаас, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр буюу хувьсах зардлаар зохицуулан үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Орос III сургуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр ямар ч эргэлт буцалтгүй гэдгийг албан ёсоор хэлье. Ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Соронзон захирал Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эх өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байсан нь ил болсон.
Монгол бол туурга тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУ-ны сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан" зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл". Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос III сургуультай холбоотой асуудалд бид цэг тавьсан. Дахин сөхөгдөхгүй. Дэд сайд хариуцаад явна” гэсэн юм.
Монгол бол бүрэн эрхт, тусгаар тогтносон улс. Тийм ч болохоор аль нэг сургуулийн захирлыг солих, томилох бүрэн эрх бий. Гэтэл яагаад Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг халах шийдвэрийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов “Орос III сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлыг Оросын талаас асуух ёстой” хэмээн мэдэгдэв. Үүний ард ямар нэгэн хуучин цагийн нөлөө байгаа биш биз.
| ОРОС III СУРГУУЛИЙН АСУУДАЛ Ж.СОРОНЗОНД БИШ ОРОСУУДАД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ |
|
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |