Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ багш нарын ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад зургаан түвшинд ажлын гүйцэтгэлийг үнэлж нэмэгдэл олгохоор боллоо.
Тэрбээр “Боловсролын чанарын асуудлыг онцгойлон анхаарах цаг болсон байна. Тийм учраас цаашид бүтээмжээс илүү чанарын тогтолцоон дээр илүү анхаарч ажиллана. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээд сангийн яамнаас дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Ковидын нөхцөл байдлаас үүдэж хоёр жил орчим сурлагын хоцрогдол үүссэн. Тиймээс бид багшын ур чадварыг дээшлүүлж сурлагын хоцрогдлыг нөхөж ажиллана. Багшын ажлыг үнэлэх журманд өөрчлөлт оруулсан. Багш нарын цалинг хамгийн доод тал нь 1 сая 50 мянган төгрөгөөс эхлүүлнэ. Мөн чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Багшын нарыг үнэлэхдээ нэгдүгээрт суралцагчдад боловсрол эзэмшүүлэх явцад үр дүн гарах, суралцагчыг төлөвшүүлж, хүмүүжүүлэх явцад үр дүн гаргах, өөрийнхөө ажлын байран дээрх тасралтгүй хөгжил, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцох ийм дөрвөн шалгуураар багш нарыг үнэлдэг болно. Мөн эцэг эх, суралцагч, сургуулийн захиргааны үнэлгээгээр багшыг дүгнэнэ. Ингээд багш нарыг зургаан түвшинд ангилж, нэгдүгээр түвшний багш нарт үндсэн цалингийн 25 хувийн нэмэгдэл олгоно. Хоёрдугаар ангиллын багш нарт 20 хувь, гуравдугаар ангилалд 15 хувь гэх мэтээр нэмэгдэл урамшуулал олгоно. Ур чадварын нэмэгдлийг нийт багш нарын 15 хувь нь л авдаг байсан бол одоо багш нар өөрийн ажлын гүйцэтгэлийг үнэлүүлээд 40 хүртэлх хувийн нэмэгдэл авдаг болно. Сургууль хоорондын ялгаа, ажлын хэрэглэгдэхүүний хомсдол үүсгэхгүйгээр санхүүгийн зохицуулалт хийгдсэн. Үнэлгээний энэхүү судалгаан дээр ажилласан багш нартаа талархлаа гэдгийг илрэхийлье. Монгол Улс боловсролын үндэсний үнэлгээний тогтолцоонд шилжсэн том ажил боллоо. Цаашид их дээд сургуулиуд болон коллежид үүнийг хэрэгжүүлнэ“ гэв.
| Л.ЭНХ-АМГАЛАН: БАГШ НАРЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЖ ЗУРГААН ТҮВШИНД АНГИЛАН НЭМЭГДЭЛ УРАМШУУЛАЛ ОЛГОНО |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |