Автозамын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин, улстөрчдийн сонгуулийн сурталчилгаандаа ашигладаг гол зэвсэг болсоор олон жилийг үзлээ. “Автозамын түгжрэлийг бууруулна” гэдэг нь улстөрчдийн хувьд зүгээр л зүйр цэцэн үг юм билээ. Тэд бүр бүлгээрээ, намаараа энэ үгийг хэлэх дуртай болохоос түгжрэл бууруулах ямар ч гарц шийдэл, санал, төлөвлөгөө боловсруулахгүй гэсэн үг. Автозамын түгжрэл эсрэгээрээ эрх баригчдад ашигтай. Түгжрэл бууруулах юм сан гэж ажиллах нь битгий хэл санаа зовдог нэг ч хүн байхгүй гээд бод. Зүгээр л түр зуур аргацаахын тулд иргэдийн амьдралд, бодит байдалд нийцэхээргүй шийдвэр гаргадаг. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал, НЗДТГ-ынхан 1.8 тэрбум төгрөгөөр автозамын түгжрэл бууруулах санал, авахаар тендер зарласан. Гэвч тус санал нь ямар үр дүнд хүрэх нь ойлгомжгүй, тодорхойгүй. Дээрээс нь Зам ашиглалтын хураамжийг километр тутамд 15 төгрөгөөр тооцож авахаар болсон.
Энэ талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөхдөө “ Зам, тээврийн түгжрэл бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20.000, том оврын автомашин 40.000 төгрөг жилд төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг киллометр тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно. Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Улаанбаатар хоттой ойрхон аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр автомашины хувьд киллометр тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Харин товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна. Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ. Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно. Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ. Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байна” гэсэн юм.
.jpg)
Мөн автомашийн дугаарын тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр нь мөн л түгжрэл буурах боломжгүй юм. Тухайлбал, Улаанбаатар хотод 1.7 сая хүн амьдардаг. Жил бүр улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл 9.5 хувиар нэмэгддэг бол замын урт 1.5 хувиар уртасдаг. Хоёрдугаарт, Улаанбаатар хот 408 уулзвартай.154 уулзвар гэрлэн дохиотой. Гуравдугаарт, Автомашины зогсоолгүй, дөрөвдүгээрт, нийтийн тээвэр хангалтгүй, тавдугаарт, нийгмийн байгууламж, түүний хүртээмж тэгш бус байгаа юм. Энэ бодлогыг гаргахын тулд зориулсан 420 тэрбум төгрөг салхинд хийсэж буйтай адил юм. Тэгэхээр нийслэлчүүд улстөрчдийн амны зугаа болсон “Автозамын түгжрэл бууруулна” гэх үгэнд итгэхээ больж, НЗДТГ-ынхны гаргаж буй шийдвэрийг эрс эсэргүүцэж, бодит байдалд нийцэж шийдвэр гаргаж чадахгүй байгаад нь ундуйцаж байна.
| НИЙСЛЭЛЭЭС АВТОЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ ЮМ БИШ ҮҮ |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |