Л.Наранбаатар Дарханы замын ажлын гацаагч болчихлоо. Монгол улсын цементийн хэрэглээг 100 хувь хангана гэж ханхалзаж цахим орчимд өөрийгөө өмөөрч суудаг Л.Наранбаатараас болж Дарханы замын ажил зогсчихоод байгаа гэдгийг Зам тээврийн сайд С.Бямбацогт мэдэгдэв. Шинэ замын дэвсгэр далан, шороог дэвсчхээд араас нь бетон тавих гэтэл цемент байхгүй болчихсон гэнэ. Цахим орчинд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг төрийн мэдэлд авсан нь сайн хэрэг. Л.Наранбаатар энэ цагийн шилдэг менежер юм болохоороо Монгол Улсын цементийн хэрэгцээг тэр чигт нь хангана хэмээн ханхалзаж байсан. Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлж, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон билээ.
Ц.Гарамжавын Монцемент, Б.Нямтайшир МАК-ны цементийн үйлдвэрээс хэд дахин илүүг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэнэ хэмээн Л.Наранбаатарыг Хөтөлийн “Цемент”-ын захирлаар томилсон. Гэтэл өнөөдөр монголд байгаа царай нь барилгаас авхуулаад цемент тасарсан байдалтай байна. МАН-ын томилсон Л.Наранбаатар анх “Цемент аваарай” хэмээн савсганаж явсан. Гэтэл одоо хаачив.
Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын тушаалаар долдугаар сараас эхлэн цементийг задгайгаар худалдахыг зогсоосон. Тодруулбал, “Үйлдвэр төлөвлөгөөт их засвар хийхтэй холбогдуулан задгай цементийн борлуулалтыг ирэх есдүгээр сарын 01 хүртэл зогсоосон” гэх хариултыг өгч байсан юм. Түүнчлэн Улаанбаатар хотын 44 барилгын материалын зах, Толгойт, Амгалангийн гэрээт борлуулагчид нэг шуудай цементийг 15000 төгрөгөөр худалдаалсан. Харин Дархан, Сэлэнгэ аймгуудад гэрээт борлуулагчтай болж жижиглэн хэрэглэгчдэдээ нэг уут цементийг 14000 төгрөгөөр хүргэж буй мэдээлж байв. Тухайн үед Дарханы замын ажлыг хариуцаж буй Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж, “Цементийн нийлүүлэлтээ цаашид тасалдуулахгүй, төлөвлөгөөний дагуу өгнө. Өдөрт 3000 тонн цемент үйлдвэрлэдэг. Үүний 70 орчим хувийг буюу 1850 тонн цементийг Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд нийлүүлж байна” гэж байв. Гэтэл өнөөдөр Дарханы зам бүү хэл барилгын ажил цементгүйгээс удааширч, бүтээл байгуулалт зогсонги байдалтай байна.
ОЙМС Л.НАРАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ
2016 онд УИХ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд хоёр хоног үргэлжилсэн Монголын Эдийн засгийн чуулганыг хааж үг хэлж байхад Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар эсэргүүцлээ илэрхийлж, оймс шидэж байсан юм. Тухайн үед Л.Наранбаатарыг УИХ-ын дарга руу дөхөх үед УИХ-ын даргын шадар хамгаалагч, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд Төрийн ордны их танхимаас хүчлэн гаргасан байв. Тэрбээр, УИХ-ын дарга М.Энхболд руу оймс шидсэн талаараа “Ийм ялзарсан улс төрчдийг ард түмэн хуучирсан оймс шиг солих цаг болсон. Тиймээс оймсоо шидсэн. Гутлыг эхнэр минь цэргийн баяраар бэлэглэсэн. Тийм үнэ цэнэтэй зүйлийг тийм хүн рүү шидэхгүй" гэж байлаа.
Тэрбээр, Glogex компани нь mining.mn сайт ажиллуулж нүүрсний чиглэлээр хэдэн жил дагнан гаднын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “Coal Mongolia”, “Invest Mongolia”, “Metals Mongolia” арга хэмжээг зохион байгуулж байв. Үүнээс гадна Дарханы АН-ын тэмцэлд ялагдаж Н.Мөнхдаш, түүний ах Н.Мягмардаш нарт албан тушаалаа өгсөн байдаг. Мөн дарамтлуулж буй бичлэгээ хэвлэлийнхэнд сонсгож, тухайн үедээ багахан дуулиан тарьж байсан юм. Гэтэл өнөөдөр Л.Наранбаатараас болж, Дарханы замын ажлыг гацаж, үнэтэй цементэд ард түмэн дарлуулсаар хавар, зуныг дуусгалаа
| Л.Наранбаатар Дарханы замын ажлыг гацааж, үнэтэй цементэд ард түмэн дарлуулсаар хавар, зуныг дуусгалаа |
|
"Gem mall" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн Н.Энхбатын хавтаст хэрэг
2025-12-26 11:46:44
2025 ОНД ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД
2025-12-26 07:55:29
Азийн танхимын болон тулааны спортын наадам Саудын Араб Улсад болно
2025-12-26 07:10:00
ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ, БУСДЫН ГАРТ ОЛНООРОО АМИА АЛДСАН БОЛ СҮР ДУУЛИАНТАЙ БАРИВЧИЛГААНУУД СУРАГ АЛДРАВ
2025-12-26 07:06:08
СУРАГ АЛДАРСАН ДОХ-ТОЙ 12 ХҮН ЧИНЬ 1200-Д ХҮРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ
2025-12-26 07:00:43
ТӨР ТӨСӨВГҮЙ ЯДАЖ БАЙХАД ТӨРИЙН БАНК ТАВАН ДЭД ЗАХИРАЛ “ТЭЖЭЭЖ” БАЙНА
2025-12-26 07:00:00
2025-12-26 07:00:00
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА
2025-12-26 06:59:00
УГТЭ: 2025 онд Зүрх судасны мэс заслын дөрвөн шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай нутагшуулж чадлаа
2025-12-25 14:23:34
“МИЛАН-КОРТИНА 2026” паралимпод манай гурван тамирчин оролцоно
2025-12-25 14:16:33
“СИМБА” Ц.БАТААГИЙН ДҮҮ Ц.БАТ-ЭНХ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ЭЗЭГНЭЖ, НӨГӨӨ ДҮҮ Ц.БАТСАЙХАН НЬ АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ АВАХААР САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-25 14:06:15
Имарт 2025 оны “Шилдэг Худалдааны Энтерпренёр”-ээр шалгарлаа
2025-12-25 12:30:35
Манай тамирчид 2025 онд тив, дэлхийн тэмцээнээс 149 медаль хүртжээ
2025-12-25 11:24:22
"ЦАСАН ОХИНЫ НУУЦ"-ЫН ЭРЭЛД
2025-12-25 11:03:12
Б.Ганхайч дэлхийн чансааны гуравдугаар эрэмбэлэгджээ
2025-12-25 07:15:00
2025-12-25 07:10:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2025-12-25 07:01:26
САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
2025-12-25 07:00:00
МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 ХҮҮХЭД
2025-12-25 07:00:00
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВТӨӨ ЧИРЭГДЭХИЙН ЦААД ШАЛТГААН
2025-12-25 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2025-12-25 07:00:00
“ХАТАН ХААН СИССИ”-ГИЙН НУТГААР
2025-12-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |