• Өнөөдөр 2025-11-09

БОЛОВСРОЛЫН ЯАМАНД Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ҮГИЙГ АВДАГ ХҮН АЛГА

2022-09-06,   1303

       Боловсрол шинжлэх ухааны яаманд сайдынхаа үгэнд орж, ажил хийдэг хүн нэг ч байхаа больжээ. Эцэггүй хүүхдүүд шиг л хийсэн ажилгүй, сэлгүүцсэн, эсвэл том толгойлж, хариуцлага алдсан нөхдүүд л яамаар дүүрэн байна.Тэдний хувьд Л.Энх-Амгалан сайд бэлэг тэмдгийн чинээ л байх аж. Уг нь бүхэл бүтэн улсын боловсрол хариуцсан яамны сайд. Айлаар яривал тэр боловсролын салбарын “Аав” нь. Үг авдаггүй хэдэн хүүхдүүдтэй, урагшилдаггүй төсөл, ажлууд. Алхам тутамдаа алдаа мадаг гарч, гарч байгаа алдаанд хариуцлага үүрч байгаа хүн нэг ч байхгүй.
 
Сайдынхаа үгэнд орохгүй байгаа, хүн гэж үзэж, хүндлэхгүй байгаагийн хамгийн сүүлийн жишээ бол хуурамч дипломтай багш нарыг шалгах асуудал.
 
    Хуурамч дипломтай багш нарыг илрүүлж, цэгцэлж, шалгах зорилготой ажиллах тухайгаа мэдээлсэн.  Ингээд Боловсрол шинжлэх ухааны яамнаас Мэргэжлийн хяналтын газартай хамтран  мэдээлэл хяналт монитарингийн багийнхан зургаан сарын турш шалгалт хийсэн байдаг. Энэ хугацаанд тус шалгалтын үйл ажиллагааг зогсоох, шалгалтын ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах тохиолдол гарсан талаар Л.Энх-Амгалана сайд ярьсан. Мөн яамны тусгайлсан өрөөнд ажиллаж байсан шалгалтын компьютерийн хард хоёр удаа алдагдсан.  Түүнээс гадна  цаасаар баталгаажсан 400 гаруй хуурам байж магадгүй гэсэн дипломын зөрчлийн цаасан хайрцаг алдагдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв. Энэ бол гадны нөлөө биш. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн хийж байгаа үйлдэл бөгөөд сайдынхаа үг, шийдвэр, бодлого, үүрэг даалгаврыг уландаа гишгэж, биелүүлэхгүй байгаагийн нэг жишээ энэ. Нөгөө бараанаар нь сууж л байдаг гэсэн шиг. Л.Энх-амгалан сайд үнэхээр яамныхаа хүмүүсийг толгой дээрээ гаргаад дууслаа.

БОЛОВСРОЛЫН ЯАМАНД Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ҮГИЙГ АВДАГ ХҮН АЛГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 17:48:47
    Зочин: МАНингийн зулбасаганууд хохь нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 15:52:48
    Ама: тэгвэл сольсон нь дээр юм байна, тэвгээ тоглоод явж байг, хөөрхий сайд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 14:01:57
    Bagsh: Solio halaa hiij shinechlee uurchlukt yavuuulaach ee. Ajlaa chin setgeleesee hiideg seheetnuud l ajillah gazar shuu de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 11:14:26
    Бат: Бүх ажил нь БЕГ-т шилжсэн юм чинь аргагүй байхаа. Төрийн бүтэц зб гэж ёстой бантан юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 11:14:23
    Бат: Бүх ажил нь БЕГ-т шилжсэн юм чинь аргагүй байхаа. Төрийн бүтэц зб гэж ёстой бантан юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 11:14:11
    Бат: Бүх ажил нь БЕГ-т шилжсэн юм чинь аргагүй байхаа. Төрийн бүтэц зб гэж ёстой бантан юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-06 19:53:06
    пп: Сайдын үг авахгүй бол бүгдийг нь АТГ өгөө аандаа чих нь зөөлрөнө дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-06 16:38:00
    абта: нэг муу дунд сургуулийн гэмт хэргийн сэжигтэн тэтгэврийн хөгшинг гаргачихаж чадахгүй байгаам чинь олон жил болсон егзөр хулгаруудыг яаж барах вэ?! тэгээд ч гэмт үйлдлийг нь лүндэн өвөө мэддэг юм ч билүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188