Төрийн ордноор дүүрэн инээд алдсан сайд, дарга нар байна лээ. Бодвол шинэ сайд, дарга нар суусан ширээ бүрийнхээ ард амтат бялуу зүсэж, хундагатай дарсаа тулгаж уугаад хадаг, сүү, мөнгөн аягатай томилгоонуудад гарын үсэг зурсан шигээ суугаа биз. МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг солих их ажлын ард гарчихсан хүссэн томилгоонуудаа хийгээд жаргалтай байгаа энэ үед АН-ынхан сандал суудал, өрөөгөө булаацалдсан нь олны инээдийг хүргэсэн. Муу дээр муу, муухай дээр улцан гэдэг шиг АН-ынхан арай л сулбагар байна. АН-ын хэнд нь ч өрөө хэрэггүй шүү дээ” гэх мэт олны шүүмжлэл их бий. Ардчилсан намынхны ийм яадгаа алдсан дорой байдал нь Ардчилсан намын дарга гэгддэг С.Эрдэнэтэй шууд хамааралтай гэж үзэх хүмүүс олон. Тухайлбал, иргэд С.Эрдэнийг Ардчилсан намын харьяатай, намынхаа төлөө өдөр, шөнөгүй зүтгэдэг Ардчилсан эрх, эрх чөлөөг дээдэлдэг юм шиг дүр эсгэдэг хамгийн худалч, хуурмаг гол тоглогч нь гэж ярьдаг. Угтаа МАН-ынханд худалдагдчихсан тэдний гар хөлийн үзүүрт зарагдаж, хүссэн ажлыг нь гүйцэлдүүлж гүйхдээ Ардчилсан намын нэрийг барьж, сөрөг хүчин болгож чаддаггүй хамгийн энгийн жишээ сүүлийн хэд хоног илэрлээ.
Ингэсээр эцэстээ С.Эрдэнд Ардчилсан намын тамгаас өөр юу ч үлдсэнгүй. Тэр хийсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч, шоронд орохгүйн төлөө Монгол ардын намд үйлчилж, Ардчилсан намыг “булшилж” байгаа гэхэд болно. Тухайлбал, өөрийнхөө бүх эрх ашгийнхаа төлөө бүхэл бүтэн Ардчилсан намыг золиосолж, намынхаа нэрийг идэж дуусаж байгаа хүн. Ийм хүн Монгол ардын намынхны хэлсэн бүхнийг нь гүйцэлдүүлж, МАН-ынхныг дураараа дургих гүүрийг нь засаж өгдөг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл, шинэ сайд нар томилогдох энэ чухал үед С.Эрдэнэ намынхаа дөрвөн гишүүнийг гишүүнчлэлээс хассан.
Тухайлбал, тэднийг Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хууль бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлсэн гэх үндэслэлээр гишүүнчлэлээс хассан бадйаг. Тэрбээр энэ талаар мэдээлэл өгөхдөө “Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад хувийн эрх ашгаар хандсан АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцно. Намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу АН-ын бүлгээс гурван гишүүнийг хасаж, найман гишүүн үлдсэн, одоо нэмэгдээд дөрвөн гишүүнийг хасаж байна. Манай нам Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, таван гишүүнтэй боллоо. Намын шийдвэр гаргаж, бүлгээ татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад мэдэгдэж байна. Зөвлөл байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллана” гэсэн юм. Гэтэл өчигдөр Монгол ардын намынхан баярын бялуугаа зүсэж байхад Ардчилсан намынхан сандлаа булаацалдаж онигоонд орсон.
Учир нь, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Д.Ганбатын өрөөг ажлын өрөөгөө болгохоор өрөөнд нь албан бичиг, баримтаа оруулсан. Гэвч Д.Ганбат гишүүн "Ажлын өрөөгөө О.Цогтгэрэл гишүүнд суллаж өгөх шаардлагагүй, АН-ын бүлгийн дарга болохоос өмнө надад хуваарилж өгсөн" гэсэн юм. Ингээд Д.Ганбат гишүүний өрөөг хамгаалалтын албанаас лацджээ. МАН-ынхны хундаганы чимээг дарсан гэхэд болно.
| МАН-ЫНХАН БЯЛУУГАА ХУВААЖ БАЙХАД АН-ЫНХАН ӨРӨӨГӨӨ БУЛААЦАЛДАЖ БАЙНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |