• Өнөөдөр 2025-11-09

Н.Тайванбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

2022-08-31,   499

   Засгийн газрын хуралдаан үргэлжилж, зарим томилгоонуудыг танилцууллаа.  Энэ үеэр Эрчим хүчний сайд асан Н.Тайванбэхийг Эрчми хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.
 
   Тэрбээр 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженерээр ажиллаж байсан. Дараа нь  2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженерээр ажилласан. Түүнээс хойш  2007-2013 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Н.Тайванбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188