• Өнөөдөр 2025-11-09

ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томиллоо

2022-08-31,   620

    ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болжээ.  Тодруулбал, өнөөдөр болж буй Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхгүй шууд томилох юм байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгоод байгаа юм.
 
   Бусад чөлөөлөгдсөн сайдуудыг дэд сайд болгох эсэх нь тодорхойгүй байна. Өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188