С.Эрдэнийн хажууд одоо хэн ч үлдсэнгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, шоронд орохгүйн төлөө Монгол ардын намд үйлчилж, Ардчилсан намыг “булшилж” байгаа хүн бол тэр. Өөрөөр хэлбэл, өөрийн амин хувийн ашгийнхаа төлөө том намыг золиосолж, тоглоомын суурь болгосоор дууслаа. Тэгээд бүр шат дараатайгаар тоглохыг нь яана. Өөрийнх нь эсрэг, сөрөг хүчний хэнийг ч байсан тэр үзэхгүй намаасаа хөөж, өөрөөсөө түлхэж байгаагийн гол гогцоо нь ердөө аавын хаалга татахаас л айсан явдал.
Ер Ардчилсан намаа тарааж, “амьгүй” болоод удаж байгаа намыг сэргээх нэгэнд тамгаа өгөх л юм бол түүнийг шорон отож байгаа гэдгийг хамгийн сайн мэддэг болохоор эсрэг намынхаа “боол” болж, хүссэн захиалгыг нь үг дуугүй биелүүлсээр яваа нь энэ. Түүнд Монгол ардын намаас өгсөн хамгийн сүүлийн даалгаврыг тэр өчигдөр гүйцэтгэлээ. Үндсэндээ намын нөхдөө “хөөж” гаргаад ганцаараа намынхаа хөрсөн тулгыг ширтэн сууж, биеэ бөөцийлсөөр. Түүнийг 2016 онд Ардчилсан намын дарга болсноос нь хойш тус нам өөдлөхгүй, сонгуульд ялалт байгуулахгүй байгаагийн шалтгаан ердөө энэ. Үндсэндээ Монгол Ардын нам С.Эрдэнэ гэсэн үнэнч туслахтай болж, Ардчилсан намыг дээш гаргахааргүйгээр хөндий рүү унагасан. Хэрэв тэр даргын суудлаа өгч, энэ тоглоомноос гарах л юм бол Ардчилсан намын “амь” сэргэж Монгол Ардын нам эргээд хүчтэй өрсөлдөгчтэй болно гэсэн үг. Ийм л болохоор МАН нэг талаараа айж, С.Эрдэнийг хэргээр барьцаалан сонгуульд ялалт байгуулж, Ардчилсан намыг атгандаа хийчихээд буй. Гэхдээ энэ байдал хэр үргэлжлэхийг С.Эрдэнэ л мэднэ. Түүний өмнө намаа тараах уу, шоронд орох уу гэсэн сонголт байсаар байгаа.
-С.ЭРДЭНИЙН ШОРОНД ОРОХГҮЙ БАЙХ ГАНЦ АВРАЛ МАН-

-ХАМАГ БҮХНИЙ ҮНДЭС БУЮУ ТҮҮНИЙ ХЭРГҮҮД-
Тэр 2016 онд Ардчилсан намын даргаар сонгогдсоноос хойш тус намын хувь заяа бараанаар эргэсэн. Өөдлөн дэвжих, өргөжин тэлэх гэдэг ойлголт бол хол хаягдсан. Намын дарга болсноосоо эхлэн “Ардчилсан намыг эрүүгийн хэрэгтнээр удирдууллаа” гэсэн шүүмжлэлийг дагуулж, тэр үеэс л ад шоо үзэгдэж эхэлсэн. Гэхдээ ад шоо үзэгдэж эхэлсэн. Тухайн үед нэрт нийтлэлч Баабар “ Та нар С.Эрдэнийг даргаараа сонгох гэж байгаа юм уу.Шоронд орсон хойно нь намаараа очиж эргэх үү” гэсэн гэдэг. Учир нь тэрбээр 2008 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт татагдан шалгагдаж, Баянгол дүүргийн шүүхээс зургаан жилийн ял сонссон. Мөн “Дарханы гурил тэжээл” ХК-нд 16 тэрбум төгрөгийн шурилын элеватор шахсан хэрэгт холбогдсон. Түүний хийсэн хэргүүдээс хүмүүсийн сайн мэдэх нь энэ. Ер буруу булхай бүхэнтэй нэр нь холбогддог эрхэм бол тэр. Мафийн хамсаатан, ардчилсан намыг бүлэггүй болгосон, Эрднэт үйлдвэрийн 49 хувийн луйврыг хамгаалсан гээд С.Эрдэнэгүй зайлхай, булхай, муу муухай зүйл гэж байхгүй.
Тэр ер улс төр гэх киноны эсрэг дүрийг тултал бүтээж байгаа нэгэн. Ямар ч найруулагч, продюсерийн чиглэлгүйгээр бүхий л хамаг л авьяас, мэдрэмжээрээ дүрээ гаргаж, ёстой чиг үзүүлэх шиг болж байгаа нэгэн. Түүний кино хэзээ дуусахыг таашгүй.
| АРДЧИЛСАН НАМАА ТАРААХ УУ, ШОРОНД СУУХ УУ ГЭСЭН СОНГОЛТЫН ӨМНӨ ИРСЭН С.ЭРДЭНЭ |
|
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |