• Өнөөдөр 2025-11-09

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин айлчилж байна

2022-08-29,   425

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ.
 
Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал БНСУ-ын Гадаад хэргийн сайдын найман жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр Пак Жин Сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
 
      Мөн өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар хэвлэлийн хурал хийж, айлчлалын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин айлчилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188