Үндсэн хуулийг өөрчилж сайд нарыг солих том ажлын үеэр улс төрийн бүлэглэл ил болсон. Учир нь, бүгд л фракцаасаа сайд тодруулах гэж улайрснаараа улайрч, улаан шүүсээ шахацгааж байна. Улс төрийнхнийг тэр аяараа ямар нэгэн яамны сайдын эрх мэдлийг гартаа, багтаа атгахын тулд эцсээ хүртэл амь тавин тэмцэж, тэмцэлдэж байгааг монголчууд харлаа.
Тухайлбал, өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 62 гишүүн өргөн барьж, хоёр цагийн дотор анхны, эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Энэ үеэр улс төрийн хөшигний цаана тоглоод сурчихсан бүлэглэл тодорхой болж, иргэдийн таамаглалыг баталж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн 40 хувийг томилох. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 40 хувь Ерөнхий сайд нар болон УИХ-ын дарга нар 20 хувьд нь өөрсдийн хүнээ томилох эрхтэй болсон.
Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн томилогдох хамгийн эхний улс төрийн таамаглал гарсан байна.
Харин шинэ сайд нарыг олны хэл ам, дайралтаас хамгаалж, хэсэгтээ чулуу хөөлгөх арга хэрэглээд амжсан. Тэдний энэ нарийн зохион байгуулалттай мэхэнд М.Оюунчимэг, С.Бямбацогт, Д.Сарангэрэл тэргүүтэй гишүүд нэр холбогдож, олны амаар бол сайд болоод, бүр муулуулаад амжсан.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түших ханиа болгодог цөөн хэдэн сайдад Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар зүй ёсоор ордог учир яаж ч байсан тэднийгээ халаасандаа багтаана гэсэн үг. Энэ ёсоор Х.Нямбаатарыг ЗГХЭГ-ын даргаар томилж, Ц.Нямдорж цэцийн дарга болох шоо Монголын улс төрд буужээ. Харин Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нарыг сайдаар нь үлдээж байгаа нь тодорхой.
Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэж ярьдаг. Тийм учраас тэдэнд сайдын суудалд үлдэхээс гадна хэд хэдэн боломж санал болгосон байна. Түүний нэг нь тэднийг сайдын суудлаа өгөөд дараагийн сонгуульд бэлдэхийг санал болгосон ч сайдаар ажиллах шийдвэр гаргасан гэх. Харин үлдсэн яамны сайд нарын суудалд Сү Батболдын фракцаас Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар сайд болно гэх бор шувуу Төрийн ордноор төдийгүй ард түмний дунд нисэж байна.
| ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН НҮҮРИЙГ ТАХЛАХ ХУУЧИН ТАНИЛУУДАД ХЭН ХЭН БАГТАВ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |