• Өнөөдөр 2025-11-09

УИХ-ын ээлжит бус чуулганыг 31-н хүртэл сунгалаа

2022-08-26,   438

       УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 26-ны өдөр буюу өнөөдрийг дуустал хуралдах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байсан. Тэгвэл уг захирамжаа энэ сарын 31-ний өдөр хүртэл буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт дусахаар болгож сунгажээ.
 
      УИХ-аас Үндсэн хуулийн 39-1-т хамаарах заалтыг засч, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан хэдий ч эдүгээ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах замаар сайд нараа шинэчлэн томилох ажил энэ хугацаанд амжаагүй байгаа юм.
 
     Тиймээс ээлжит бус чуулганыг сунгаж, уг процессуудыг өрнүүлэхээр байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг 31-н хүртэл сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-26 14:53:51
    иргэн: Дандаа нэг сүүл үлдээсэн юм хийнэ ээ, эхнээсээ л тооцоолоод 31 гэж төлөвлөх чадвар байхгүй, үлгэн салган,
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188