Монголчууд бие бие рүүгээ “Байна уу. Мөнгө зээлэх боломжтой юу хө. Боломжоороо мөнгө зээлж, туслаач” гээд мэнд мэдэх завдалгүй мөнгө асуудаг болж. Эдийн засгийн хувьд арай дэндүү тартагтаа тулчихжээ, бид. Цахим банк, банк бус санхүүгийн байгууллага, арилжааны банк гээд байж болох бүх газраас зээл авчихсан хүмүүс хүн, хүн рүү залгаж, мөнгө асууж, царай алддаг болж.
Хүмүүс аргаа барахдаа таньдаг хүн, найз нөхөд, хамаатан садан, ажлынхнаасаа "Өнөө маргаашгүй өгнө" гээд 20 мянган төгрөг байсан ч хамаагүй зээлж, мөнгөний эрэлд гарчихсан гүйлдэж байгаа. Үүний эхний шалтгаан бол хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл эхэлсэнтэй холбоотой юм. Хүн бүр хүүхдээ бүрэн хувцаслаж, шинэ цүнх, цүнх дүүрэн хичээлийн хэрэгсэл авч өгч чадахгүй юмаа гэхэд дүрэмт хувцсыг нь ч болтугай авч өгөх гээд үзэж тарж байгаа. Энэ жилийн сурагчийн дүрэмт хувцас нас, наснаас хамаарч 88-232 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин монголчуудад хүүхдэдээ хоёр зуу гаруй мянган төгрөгөөр ганц дүрэмт хувцас авах боломж тун хомс. Мөнгө зээлэх хүн ч олдохгүй монголчууд хэсэгтээ тэвдэцгээж байгаа бололтой.

Эцэг, эхчүүд өнгөрсөн жилүүдэд "Үнэтэй байна. Ямар үнэтэй юм бэ" гээд л зах, худалдааны төвүүд хэсэж, бараа буулгадаг байсан бол энэ жил зах орох ч мөнгөгүй хүн олон байна. Энэ байдал сарын өмнөөс үргэлжилж, эцэг, эхчүүдэд санхүүгийн боломж, тааруу, зарим нь бүр хөдлөх ч мөнгөгүй болчихсон, ер нь тийм болчихдог гэдгийг мэддэг, мэдэрдэг багш нар хуучин хичээлийн хэрэгсэл, цүнхийг нь хэрэглүүлж болно гэх санаачилга гаргаж, эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд зөв ойлголт өгсөн бичлэг олон нийтийн сүлжээгээр явсан. Тухайлбал зарим багш “Хичээл эхлэх дөхлөө. Хуучин цүнхээ барьж болно. Хаана юу байдгаа мэдэх учир эд зүйлээ хайгаад байх шаардлагагүй. Өмнө жил хэрэглэж байсан өнгийн харандаагаа арчиж, цэвэрлээд үзүүрлэчихвэл болно. Дэвтэр нь дуусаагүй бол үргэлжлүүлээд бичээрэй. Өмнөх хичээлээ харахад амар” гээд шинэ бүхнийг авч өгөх боломжтой ч гэлээ байгаль, дэлхийдээ ээлтэй ажиллаж, амьдрахыг уриалж, олны хүндлэлийг хүлээж буй. Энэ жишгийг дагаад эдийн засгийн хямралтай, ард иргэд нь тэр чигтээ ядуурчихсан энэ үед зөвхөн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаар хязгаарлагдахгүй бүх зүйл хяналт, хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай гэцгээж байна. Хоёрдугаарт, энэ намар эдийн засгийн хувьд нэлээд хүнд, намар болж байгаа. Энэ тухай хэдэн сарын өмнөөс эдийн засагчид болон улстөрчид ярьж байсан. Бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн ярьдагаар тэнгэрт хадаж, иргэд хоногийн хоолоо олж идэх гэж зовж байгаа. Гэхдээ монголчууд ядуу байгаагаа, мөнгөгүй болсноо хэзээ ч төр засагтай холбож боддоггүй. Бодсон ч тоодоггүй. Аргагүй бор зүрхээрээ зүтгэдэг, зүтгэж чаддаг улс юм.
| МОНГОЛЧУУД БИЕ БИЕЭСЭЭ “МӨНГӨ ЗЭЭЛЭХ ҮҮ” ГЭЭД Л ГҮЙЛДЭЭД БАЙНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |