• Өнөөдөр 2024-04-18

О.БААСАНХҮҮ: Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан

2022-08-18,   351

            Ардчилсан намын ээлжит хурал өнөөдөр боллоо.
 
    Энэ үеэр Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Үндсэн хуулийн цэцэд иргэнийхээ хувьд гомдол гаргасан. Шалтгаан нь УИХ-ын тухай хуулийн 31.12 зүйлд орсон нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Энэ зүйл заалт нь бүлгийн даргатай холбоотой, хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хуульчилсан асуудал. Би найман жил УИХ-д сууж байсан. Энэ үед хуульч Д.Лүндээжанцан мэргэжлийн мэтгэлцээн, байр суурь илэрхийлж, Үндсэн хуульд нийцсэн эсэх талаар үг хэлдэг байсан. Харамсалтай нь 2020 онд олон хуульчид УИХ-ын гишүүн болсон ч энэ мэргэжлийн асуудалд дуу хоолойгоо гаргаагүйд харамсаж байна. Өнөөдөр АН-ын бүлгийн дарга байх эсэх нь мэргэжлийн хүний хувьд огт хамаагүй асуудал. Үнсэн хуульд "УИХ нь 76 гишүүнтэй, нэг танхимтай үйл ажиллагаагаа байнгын  хороо, дэд хороогоор зохицуулна. УИХ аливаа зүйлийн бүтцийг өөрчлөхийн тулд байнгын хороо, дэд хороо, Засгийн газар, харьяа байгууллагынхаа бүтэцтэй холбоотой асуудлаар хууль санаачлах, шийдвэр гаргах эрхтэй. Тэр битгий хэл олонхоороо гэдэг асуудал байнгын  хороо, дэд хороонд яригдана" гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн 19 зүйлд заасны дагуу улс даяар үйл ажиллагаа явуулах гэсэн заалтыг байхгүй болгосон. Өөр хэлбэл, нэг байнгын хороо, харьяа байгууллага шиг бүтэц өөрчилсөн хууль гаргасан. Энэ бол маш аймшигтай, ганц үг, өгүүлбэрээр парламентын тогтолцоог өөрчилж байгаатай адил үйл явдал. Монголын төр мөнх. Өнөөдөр энэ хуулийн заалтыг гаргаснаар намууд дотоод үйл ажиллагаанд орох, эрх үүсч байна. Учир нь тэр хуулийн 1.12 зүйлд "Бүлгийн нийт гишүүд буюу МАН, АН-ын нийт гишүүд сууж байхад бүлгийн даргаар хэнийг оруулахыг шийднэ гэсэн. Мөн хугацаанаас нь өмнө гэж тусгахдаа "Зөвхөн УИХ-ын дарга, дэд даргыг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж болно гэсэн байхад бүлгийн даргыг гэж Үндсэн хуульд огт байхгүй заалтыг оруулж ирсэн. Энэ мэт зохимжгүй үйлдэл гаргасан учраас би гомдол гаргасан. Удахгүй энэ мэдээллийг олон нийтэд ил гаргаж тавина" гэв. 

О.БААСАНХҮҮ: Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188