• Өнөөдөр 2024-03-29

Ч.ӨНӨРБАЯР: Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо

2022-08-18,   272

 
           Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
    Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. Ер нь энэ байгууллага МАН-ын УИХ дахь байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч олон асуудалд зарчимгүй шийдвэр гаргасан. Сая бүр увайгүй МАН-ын улс төрийн зөвлөлийн хэлтэс шиг ажиллалаа. Үндсэн хуулийн цэцэд миний хүндэлдэг судлаачид бий. Тэднийг Үндсэн хуулиа хамгаалж, итгэл үнэмшилтэй байх болов уу гэсэн чинь эрх баригчдын захиалгыг биелүүллээ.Одоо та бүгд хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо. Нэртэйгээр нь та нар шийдвэр гаргахдаа "МАН бол Монгол Улсыг мөнхөд удирдан чиглүүлэх хүч юм" гээд 1960 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээчихгүй яасан юм бэ.
 
  Монгол Улсын цэцийг татан буулгах хэмжээнд очсон байна. Дахиад ийм хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсээр Үндсэн хуулиа мануулж болохгүй. Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг. Хөх тэнгэр байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг.  Гэтэл Үндсэн хууль өөрөө өөртэйгөө зөрчилдөнө гэж байхгүй. Ийм л утгагүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа. ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын хэвлэлийн албаны ажилтан хийхээ болио. Ичэхгүй байна уу. Саяхан Зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо, Үндсэн хуулийг дээдэлдэг нам боллоо гэсэн чинь халаасны нам гэдгээ нотоллоо шүү дээ. Одоо та УИХ-ын гишүүн байж, хэвлэлийн ажилтны үүрэг гүйцэтгэж байдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж сууна. Энэ хүн парламентад байх эрхгүй.
 
       Үндсэн хуулийн цэц улс төрийн "Биеэ үнэлэгчдийн газар" болсон. МАН-ын баталгааг нь хийж, хүслийг нь биелүүлдэг болсон байна. Цэцийн гишүүд дотор гурван төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь МАН-д насаараа өртэй юм шиг байна, дараагийнх нь хуулийн сургуулийн эрдэмтэд, нөгөөх нь шахааны хүүхэлдэйнүүд байгаа нь харамсалтай. Монголын хувь заяагаар тоглолоо. Та бүхэн маш том түүхэн хариуцлага хүлээнэ шүү. Улс төрийн жижиг намууд бүгд МАН-ын халаасны намууд байна. Мөн Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас ОХУ-ын цэргийн сургуулилалтын талаар мэдээлэл өгмөөр байна. Одоо хүртэл Монголд байгаа юм байна. Яагаад та нар мэдээлэл өгөхгүй байна вэ. Албан ёсоор тайлбар хийгээч ээ" гэв. 

 


Ч.ӨНӨРБАЯР: Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-19 02:12:36
    eee: chi yu meddeg gej imgej yardin be alban tushaltni ******** dologch min
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188