Шинэ Засгийн газарт сайдын суудалд горилогчдын нэг бол Н.Учрал гишүүн. Гишүүнээс гадна Иннавоци, цахим бодлогын байнгын хорооны дарга тэрбээр Их Засаг Олон Улсын Их Сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү гэдгээр нь хүмүүс андахгүй мэднэ. Тэгвэл УИХ-ын Н.Учралын талаарх таван баримтыг хүргэж байна.
-Ц.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад, улс төрд орсон-
Н.Учрал гишүүн улс төрд орж эхлэхээс өмнө У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг сайд байх үед нв зөвлөхөөр ажиллаж байсан. Гадаад, дотоодод сургууль төгссөн залуу боловсон хүчин түүнд зөвлөхөөр ажилласан нь улс төрд орох том бэлтгэл болсон байдаг. Мөн түүний хажуугаар залуусын манлайллын олон ч ажлыг оюун, залуусыг удирдан явуулдаг байсан.
-Гэр бүлийн 34 компанитай-
Гэр бүлийн 34 компанитай. Тодруулбал, “Рояаль академи” ХХК, “Төв азийн залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Медиа порт телевизүүдийн консерциум” ТББ, “Монголын рояаль академи” ТББ, “Монголын франчайзинг хөгжлийн ассациаци” ТББ, “Монголын залуу багш нарын йэс монголиа холбоо” ТББ, “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Эвергрийн лайф” ХХК, НАМЗХ зэргийг тус тус эзэмшдэг. Үүн дээр нэмээд аав, ээж, эхнэр, хүргэний эзэмшдэг компаниуд нэмэгдэнэ.
-“Наян зургаа дөрвөн зуу” гэх Төрийн бус байгууллагатай-
- УИХ-ын гишүүн Н.Учрал “Наян зургаа дөрвөн зуу” гэх Төрийн бус байгууллагатай. Тус Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд нь НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, “Хүннү” нэртэй таван компанийг удирддаг П.Чинбат нар багтдаг. Тэгвэл “Наян зургаа дөрвөн зуу” ТББ нь 2019 оноос Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдрийн үйлчилгээ буюу сэргээн засах бариа засал, хөдөлгөөн заслын үйлчилгээ үзүүлж ирсэн байгууллага ажээ. Тайлангаас нь үзвэл, тус Төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд СХД-ийн 590 ахмад настанд үйлчилгээ үзүүлжээ. Сонирхуулахад, тус Төрийн бус байгууллага нь Н.Учралын гэр бүлийн СХД-т байрлах “Тэмүүжин андууд” цэцэрлэгийн нэг давхарт байрладаг аж.
-ЖДҮХС-ААС АВСАН 950 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖЭЭ-
Түүний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг "Хүннү" ХХК ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан баримт олны өмнө ил болж, үүнд УИХ-ын гишүүн Н.Учрал эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх мэдээлэл гарч байлаа. Энэ үед УИХ-ын гишүүн Н.Учрал "Хүннү" ХХК зөвхөн миний аавын нэр дээр байдаг. Аав минь тус компанийг 1992 онд байгуулж, өнөөдрийг хүртэл хариуцаж ажиллаж байна. Тус компани ЖДҮ-ээс зээл авсан нь үнэн. Гэхдээ миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Өрөө төлнө" хэмээн мэдээлэл хийж байжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “НӨАТ-ын мөнгөөр амьдардаг хүн олон байна” хэмээж олон нийтийн сүлжээгээр хэсэгтээ л шуугиан тарьса -УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ
-ДОЛООН КОМПАНИАС ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ-
Түүний 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулъя. Тодруулбал, тэрбээр өөрийн орлогоо 961.1 сая, гэр бүлийн орлогоо 66 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр тухайн үедээ амины орон сууцгүй хэмээн бүртгүүлсэн бөгөөд 3.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байр, нэг үйлчилгээний зориулалттай байртай аж. Мөн 435 сая төгрөгийн үнэтэй хоёр автомашинтай, 28.4 саяар үнэлэгдэх малтай, 150 саяын газар эзэмшдэг, 85 саяын үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна. Тэрбээр гадаадад дансгүй бөгөөд хадгаламждаа 1.7 тэрбум төгрөгтэй. "Их засаг олон улсын их сургууль, "Массив тред" ХХК, "Эрдэнэс таван толгой" ХК, "Грийн ланд групп" ХХК, "Роял академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эвэргрийнлайф" ХХК-д хувьцаа эзэмшдэг аж. Мөн гурван тусгай зөвшөөрлийн эрхтэй болохоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байна. н.
| САЙДЫН СУУДАЛД ГОРИЛОГЧ УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ТУХАЙ ТАВАН БАРИМТ |
|
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |