• Өнөөдөр 2025-11-09

Ч.ХҮРЭЛБААТАР: МИНИЙ КАЗИНОД СУУЖ БАЙГАА ЗУРАГ ЭВЛҮҮЛЭГ

2022-08-15,   831

       Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын казинод тоглож байгаа зураг цахим орчинд тархаад байна. Энэ талаар түүнээс өөрөөс нь тодруулах гэсэн боловч гар утсаа салгасан байв. Харин цахим хуудастаа дараах тайлбар хийжээ.

Тэрбээр “Гүтгэлэгт хариу өгье. Фотошопоор зураг эвлүүлээд казиночин болгочих гээд яджээ. “Уруулаа норгож байгаа” энэ зургийг намайг гүтгэсэн, доромжилсон ихэнх эвлүүлэгт оруулах юм.  Женкочид намайг Америкийн хоньчин, казах, хужаа болгох гээд аргаа барсан, одоо казиночин болгочихвол муухай харагдана гэж бодсон уу, больж үз. Заримдаа арай өөр зураг ашигла, үнэмшилтэй харагдана. Дээлтэй, бүрх малгайтай зураг сүртэй шүү дээ” хэмээн бичжээ.


Ч.ХҮРЭЛБААТАР: МИНИЙ КАЗИНОД СУУЖ БАЙГАА ЗУРАГ ЭВЛҮҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188