Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын үр дүнгийн шийдвэрийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Монгол Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, бүхий л салбарт хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо. Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатай ярилцахаар боллоо. Мөн Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэргийн нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галтэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох талаар ярилцлаа. Хоёр орны төрийн тэргүүн нар хэлэлцэн тохирсон байгаль орчныг хамгаалах асуудлаар санал нэгдлээ. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамт хэрэгжүүлэхээр тохирлоо.
Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцлаа. Манай хоёр улс НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтарч ирсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэн, хүнтөрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын эрхзүйт дэг журмыг бэхжүүлэхэд БНХАУ-ын оруулж буй хувь нэмрийг Монгол Улс өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил, байгаль орчны асуудлаар Шижинь пин даргын дэвшүүлсэн даян дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга зэрэг шинэ санал санаачилгыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ. Өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байна. Ван И сайдын манай улсад хийж байгаа айлчлалын үеэр Монгол Хятадын харилцааны хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна. Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
| Б.БАТЦЭЦЭГ: Айлчлалаар Монгол Хятадын хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |