• Өнөөдөр 2025-11-09

ВАН И: Монгол Улсын улс төр тогтвортой байх, Засгийн газрын хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна

2022-08-08,   785

       БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, байр сууриа илэрхийлэв.
 
   Тэрбээр “Монгол Улсад айлчилж байгаадаа таатай байгаагаа илэрхийлье. Өчигдөр нисэх онгоцноос буусны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, өргөн агуулгаар хэд хэдэн чухал санал солилцож, хоёр улсын харилцааг өргөжүүлэхээр тохирсон.
 
    Сүүлийн жилүүдэд  хоёр улсын удирдагчид Хятад, Монголын хоёр тал бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж ирсэн. Хятадын Засгийн газар Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгсөөр ирсэн. Гадаад харилцааны бодлогод Монголыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Тайвань, Шинжаан, Төвөд зэрэг дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг бид сайшааж байна. Мөн цаашид Монгол Улсын улс төр тогтвортой байх, Засгийн газрын  хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. “Шинэ сэргэлтийн бодлого” 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд танай найдвартай урт хугацааны түнш байх болно” гэв. Хоёр талын Гадаад харилцааны сайд нарын уулзалт үргэлжилж байна.

ВАН И: Монгол Улсын улс төр тогтвортой байх, Засгийн газрын хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188