• Өнөөдөр 2025-11-09

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн уулзалт эхэллээ

2022-08-08,   641

        БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хоёр өдрийн албан айлчлал хийж буй. Яг одоо Төрийн ордонд Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал нар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзаж байна. 
 
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны импорт, экспортыг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн ажлыг хурдасгах, хамгийн гол нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцтай холбоотой төслүүдийн талаар санал солилцож, тохиролцоонд хүргэхээр зорьж буй. 
 
Мөн айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийн хүрээнд хилийн төмөр замын техникийн нөхцөлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурна гэх мэдээлэл байгаа юм. 
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ уулзалтын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ нарт бараалхана. 
 
 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн уулзалт эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188